"Баян-өндөр" сум Булган аймгийн 5 сумтай 25-36 үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх хамтын гэрээг үзэглэлээ

"Баян-Өндөр" сумаас Булган аймгийн Булган, Бугат, Орхон, Сэлэнгэ, Хангал сум, Орхон аймгийн Жаргалант сумтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажлыг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг нээж Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн үг хэлсэн ба хэлсэн үгэндээ "Хамтын ажиллагаа гэдгийг хамтран хөгжих, урагшлах, бэрхшээлийг хамтдаа даван туулах гэж ойлгодог. Орхон аймаг, Булган аймаг бол мөнхийн хөршүүд. Тэр дундаа хаяа зэрэгцэн оршиж байгаа сумуудын үйл ажиллагаа нягт уялдаа холбоотой байх ёстой." гэдгийг онцлон тэмдэглэлээ. Бусад сумдын удирдлагуудын зүгээс өнөөдрийн зохион байгуулсан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, нүүр тулж, хамтын ажиллагаагаа ярилцах боломж олгосонд талархлаа илэрхийлж байна. Энэ удаагийн гэрээнд 25-36 үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан. Булган аймгийн тухайд Орхон аймагтай хөрш зэргэлдээ сумдуудад түлшний модны асуудлаас эхлээд сумдын иргэдийн амьдрах орчин Орхон аймгийн харьяат иргэд зарим сумдуудад амьдарч мал малладаг тэдний нийгмийн асуудал газар нутгийн маргаан зэрэг олон талыг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Эдгээр асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд олон талын ажил хэрэгжүүлэхээр ийнхүү сумдын удирдлагуудын хүлээн авч уулзан нүүр тулан ярилцсан нь онцлох ажлын нэг болж чадлаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.