ТАНИЛЦ: БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжтой “D-2” ангиллын виз олгох түр журам

БНСУ-ын Хууль зүйн яамнас КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцах хугацаа нь хойшлогдсон, тодорхойгүй байгаа гадаад иргэдийн их дээд сургуульд суралцах “D-2” ангиллын виз авах хүсэлтийг 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэх түр журмыг гаргасан байна.

БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжтой “D-2” ангиллын виз авах хүсэлтийг дараах иргэд гаргах боломжтой. Үүнд:

  • 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх хичээлийн жилд суралцахаар их дээд сургуульд элсэж, суралцах эрхээ авсан иргэд.
  • 2020 оны хоёрдугаар улирлын хичээлээс чөлөө авч 2021 оны нэгдүгээр улиралд тухайн суралцаж байсан сургуульдаа эргэн суралцах хүсэлт гаргаж, суралцах эрхээ авсан иргэд тус тус хамаарна.

Дараах нөхцөлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд түр журмын хүрээнд виз олгохоос татгалзана. Үүнд:

  1. Оршин суух хугацаа сунгахаас татгалзсан тухай мэдэгдэх хуудас авсан эсхүл БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу хилээр гарах мэдэгдэл авсан.
  2. Одоо мөрдөгдөж буй журмын дагуу “D-2” ангиллын виз рүү “D-3”, “E-9”, “E-10”, “G-1” ангиллын визтэй иргэд ангилал өөрчлөх боломжгүй.
  3. Өмнө суралцах хугацаанд хичээлдээ бүрэн хамрагдаагүй зэрэг суралцах виз олгохоос татгалзах үндэслэл болох зөрчил гаргасан зэрэг болно.

Түр журамтай холбоотой нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны тусгай дугаар “1345” болон www.hikorea.go.kr цахим хуудаснаас авна уу.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.