Төрийн соёрхолт зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан МЭХ санаачлан кино бүтээж байна

С.Удвалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны 2 сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ.

Тэрбээр 1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. 

1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны буюу өдгөөгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар  ажиллаж байсан түүний түүхэн гавьяаг харуулсан орчин цагийн хэлбэрээр уран сайхны аргаар амьдрал уран бүтээлийнх нь түүхээр МЭХ-ын ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн санаачлагаар уран сайхны кино бүтээл тун удахгүй дэлгэцнээ амилахаар зураг авалт эхэлжээ.

С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байсан бөгөөд түүний тухай бидний мэдэхгүй олон сонирхолтой зүйлсийг уг киногоор харуулахыг зорьсон байна.

Ардын хувьсгалын жилүүдэд өсөж өндийн, мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн нэгэн юм. Уг киног хийх ажлыг гардан зохион байгуулж ажиллаж байгаа МЭХ-ын ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлэхдээ: Монгол эмэгтэйчүүдийн төлөө түүний хийсэн үйл хэрэг үлдээсэн зам мөрийг бид мөнхлөн үлдээж өнөө цагийн эмэгтэйчүүддээ уг бүтээлээрээ дамжуулан С.Удвал гуайн амьдралыг харуулахаас гадна тухайн үеийн Монгол эмэгтэйчүүдийн туулсан амьдралын тухай өгүүлэх болно хэмээн хэлсэн байна.Орчин цагийн бүсгүйчүүдэд урам зориг, ухаарал өгөхийг хүссэн нь С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн уг кино гэдгийг тэрээр мөн онцолсон.  Ийнхүү нэгэнтээ " Нарны дор би өнө мөнх амьдарна" хэмээж байсан Сономын Удвал 100 насныхаа ойн дээр кинотой болж байна.Кино зохиолыг яруу найрагч Р.Эмүжин бичиж найруулагчаар МУСТА жүжигчин Г.Ундармаа ажиллах юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.