Эцэг эх, асран хамгаалагчдын "АНХААРАЛД"

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цэцэрлэгийн хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг Орхон аймгийн хэмжээнд хангаж байна.

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд  эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр САЙН ДУРЫН ҮНДСЭН дээр өгөх санал дээр үндэслэн хүлээн авна. Эцэг эхчүүд анги удирдсан багшийн судалгаанд үнэн зөв хариулж хамрагдах, хүүхдээ хамруулахгүй тохиолдолд багшид  утсаар мэдэгдэх шаардлагатай.

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдээс "ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛСАН БИЧИГ" авахгүй,шаардахгүй.

 2021 оны 2 сарын 15 наас хойш танай өрхийн хүрээнд "УЛААНБААТАР" хотоос ирсэн иргэн хамт байгаа бол хөл хорионы 14 хоногийн дэглэм дуустал  хүүхдийг хүлээн авах боломжгүй болно.

 2020-2021 оны хичээлийн жилд эцэг эх асран хамгаалагчтай хийсэн гэрээ нь хүчинтэй бөгөөд уг гэрээнд заасанчлан “Цар тахлын үед” мөрдөх журмуудыг мөрдөн ажиллах юм байна.

Та хүүхдээ насанд хүрсэн хүнээр хүргүүлэх, авах “ГЭР-ЦЭЦЭРЛЭГ-ГЭР” гэсэн маршрутаар зорчих үүрэгтэй.

Хүүхдээ өгөх болон авахдаа бүх хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нар заавал "МАСК ЗҮҮХ, ХАЛУУНАА ХЭМЖҮҮЛЭХ, ЦЭЦЭРЛЭГИЙН QR КОД"-ыг уншуулж байхыг анхаарна уу?

Хүүхдийнхээ гадуур хувцас, гутлыг тус бүрт нь "УУТАНД ХИЙЖ"  өлгөнө.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.