Танилц: JCI Байгууллагын талаарх сонирхолтой ...

106 жилийн түүхтэй JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. JCI байгууллага Нэгдсэн үндэсний байгууллагад зөвлөх эрхтэй дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжин 124 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй гишүүн, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ.

Уг байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм

Дэлхийд: 124 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 200.000 идэвхтэй гишүүн, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ.

JCI байгууллага Монгол улсад анх 1991 онд Санжаасүрэнгийн Зориг, Базарсадын Жаргалсайхан, Дэмчигдоржийн Галсанбуян нарын санаачлагаар үүсгэн байгуулагдаж 29 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 2021 оны байдлаар JCI Монгол байгууллага нь 15 салбар байгууллага, 1000 гаруй идэвхтэй гишүүн, 300 гаруй сенатор, 200 гаруй төгсөгч дэмжигчидтэй байгаа бөгөөд Монгол Улсын идэвхитэй залуу иргэдийг нэгтгэсэн томоохон төрийн бус байгууллага болон өргөжиж байна. 

JCI Монгол байгууллага нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй БОЛОМЖ хэмээн үздэг.

JCI-ын шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна. Манай оронд “Амьдрал бэлэглэе”, “One community” төслийн “Нэг хором”, “Хор баяртай” аян, “Сая загас”, “Номын мангас” зэрэг төслүүдийг нэрлэж болно.

Монголд: 15 салбар байгууллага, 1000 гаруй идэвхтэй гишүүн, 300 гаруй сенатор, 200 гаруй төгсөгчтэй. Монголын залууст бүхий л түвшинд хөгжих том боломж олгодог байгууллага юм. 

Залуучуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг. Мөн JCI Монгол Академийн тусгай сургалтанд гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

Эрдэнэт хотод JCI Эрдэнэт салбар байгууллага 1997 онд “Эрдэнэт залуу үе танхим” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн бөгөөд өдгөө 24 жилийн түүхтэй 22 Ерөнхийлөгч, 26 Сенаторуудтай болжээ.

2021 онд RISE UP уриан дор JCI Эрдэнэт салбарын 41 залуус нэгдэн гишүүдийнхээ болон Орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.

  •  “Би Амьдралд Бэлэн” өсвөр үе, ахлах ангийн сурагчдад чиглэсэн боловсролын төсөл
  • “Миний Ногоон Хот” байгаль орчинд чиглэсэн боловсролын төсөл
  • “WHY JCI” гишүүдийнхээ өсөлт хөгжилд чиглэсэн дотоод төсөл
  • Орхон: 24 жилийн түүхтэй “Эрдэнэт залуу үе танхим” 2021 онд 41 залуусаар эгнээгээ тэлсэн “залуу” салбарын нэг. Тус салбар Япон, Солонгос-ын JCI байгууллагатай хамтран ажилладаг. Энэ жил ОХУ-ын JCI байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байна.  

JCI Эрдэнэт салбар байгууллага нь гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд JCI Japan байгууллагын JCI Asakura салбар, JCI Korea байгууллагын JCI Palgon салбар, мөн JCI Монгол байгууллагын JCI Central салбартай эгч дүүсийн харилцаатайгаар төсөл хөтөлбөр, бизнесийн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд энэ жилдээ багтаан JCI Russia байгууллагын JCI St. Peterburg салбартай хамтын ажиллагааг эхлүүлэхээр чармайн ажиллаж байна. 

JCI-чууд бид Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Идэвхтэй залуу иргэд юм. Та орон нутагтаа бусдаас хоцролгүй сайхан амьдрах, нийгэмтэй тэгш харилцах, эерэг нөлөөллийг бий болгож чадах Залуу идэвхтэй иргэн мөн үү? Та нийгэмдээ өөрчлөлт хийхийг хүсч байна уу? Тийм бол...

Дэлхийн хэмжээний нөлөөллийг орон нутгаас эхлэх үйл ажиллагааны энэхүү аялалд бидэнтэй нэгдээрэй. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

танай үйл ажилгаа таалагдлаа

сандуйжав

2023-01-04 13:30 | 43.231.113.120

tanai uil ajilgaa taalagdlaa

sanduijaw

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.