"Эх орончдын өдөр" буюу МАН-ын 100 жилийн ой тохиож байна

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, 1940, 1960 оны Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллыг удирдах гол хүчин болохыг тунхаглаж, улмаар 1990-ээд оноос нэг намаас олон намын тогтолцоо руу шилжин төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан билээ.

Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг “Эх орончдын өдөр" болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа нь монголчуудын XX зуунд олсон ололт, амжилт, гүйцэтгэсэн үүргийг дүгнэн, цаашдын зорилтыг тодорхойлох, Монгол Улсын хөгжил дэвшилд улс төрийн намын үүрэг оролцоо, намуудын хөгжил төлөвшлийг үнэлэн цэгнэхэд чухал ач холбогдолтой тул улсын хэмжээнд тэмдэглэх шаардлагатай гэж үзсэн юм. Эх орончдын өдрийг тохиолдуулан Орхон аймгийн МАН-ын хорооны гишүүд тус ойд чиглэгдсэн  олон талт ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд намын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Батлут тус арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буй.Ойн хүрээнд үе үеийн намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлэх,намынхаа үүх түүхийг харуулсан түүхэн ном бүтээх, цуврал дурсамж нэвтрүүлэг бэлтгэх ойн хүрээнд шагнал олгох  зэрэг олон нийт рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.