МАН-аас төрсөн энэ цагийн улс төрийн сайн тоглогч

                 Тоглогч гэдэг үгийг бид маш олон утгаар ойлгож, хөрвүүлж боддог. Энэ үгний цаана хожил байгуулахын төлөө тэмцэх тамирчин, аль эсвэл бизнест амжилттай яваа хэн нэгэн байж болно. Харин улс төрийн тоглогч байна гэдэг амаргүй хувь тохиол. Тэр тусмаа гол тоглогчийн хувьд олон шийдвэр, олон хувь заяаг шийдэх өндөр хариуцлагын тайзан дээр зогсдог. Улс төр бол тоглоом. Маш эрсдэлтэй, алдах эрхгүй, хариуцлагатай тоглоом. Гагцхүү сайн тоглогчтой улс төрийн баг л хожлийг гартаа атгадаг. 20 гаруй жил МАН-ын гишүүний үүргийг үүднээс нь эхэлж хойморт нь залрах хүртэлх он цагийн уртад туулсан зам, гишгэсэн мөр нь түүнийг өнөөдөр Эрдэнэтийн улс төрд гол тоглогч болох замын эхлэл байсан юм. Энэ тоглогч бол Дамбын Батлут нийгмийн ажилд идэвхитэй, хүний үг сайн сонсчихдог түүнд тухайн үеийн МАН-ын хорооны ахмад гишүүд ам сайтай байсан гэдэг. Сав л хийвэл шинэ зүйл олоод сэтгэчихдэг зүтгэл, идэвхи хоёр нь  намын залуучуудаас ялгарч эхэлсэн тэр үеэс намын нарийн ширийн асуудлуудад оролцож, түүний гаргасан олон шийдвэрүүд хожим хожлын нүүдэл болсон нь алсын хараатай ажилласныг илтгэдэг. Тэр хурц шийдэмгий, магадгүй заримдаа хэт түрэмгий, өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж чаддаг.

      Төрийн хүн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстой гэдэг ч түүний гол барьсан зарчим хүн чанараа гээгээгүйд оршдог. Өнөөдөр 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд бас нэгэн шинэ үе гарч ирж байна. Тэр л үеийн төлөөлөл болж намынхаа, тэр дундаа Эрдэнэтийн МАН-ын гол тоглогч нь болж гарч ирж байгаа хүн бол яах аргагүй Д.Батлут Түүний дэргэд намын гал тогоонд хамтдаа чанагдсан үе тэнгийнхэн нь байгаа. Тийм ч учраас үеийнхнийхээ дунд гол тоглогч нь байж, нэг баг болгон олон ялалт, амжилтыг дагуулах их үүрэг хариуцлага үүрсэн. Зарим хүмүүс түүнийг УИХ-ын гишүүн хэмээх өндөр сэнтийд морилсон.Тэр хүслээ гүйцээсэн хэмээн ярьдаг.  Харин түүний хувьд улс төрийн тоглолт ид оргил үедээ буцалж байна. Одоо л гол тоглогчийн үүрэг хариуцлага хамгийн ихээр хэрэгтэй.Эв нэгдэлтэй, хүчирхэг багийг бүрдүүлж гэмээ нь гол тоглогчийн хувьд багаа ялалтанд хөтлөнө. Эрдэнэтчүүд тэр дундаа эгэл жирийн намын харьяалалгүй ард иргэд яагаад түүнийг хүндэлдэг, гол төлөөллөө болгон бэ? гэвэл энэ л хотдоо өсөж, хүмүүжиж, амьдарч ажиллаж өнөөдрийн амжилтанд хүрсэн жанжин шугамтай холбоотой. Тийм ч учраас ил гаргадаггүй ч далд сэтгэлдээ олон хүнд хариу нэхээгүй тус хүргэснийг нь түмэн олон далдхан магтацгаадаг.  Улс төрд чанагдаж боловсроно гэдэг туйлын амаргүй даваа.Түүний нуруун дээр өнгөрсөн үеийн егзөр улстөрчид сандайлж яваа биш, ирээдүйн шинэ залуу үеийнхний нэр хүнд, асаж буй найдвар байна. Тиймдээ ч шалих шалихгүй юманд тээглээд уначихаж болохгүй хэмээн хэл ам дагуулсан шалбаагтай, нугачаатай замаар тэрээр алдаа оноотойгоо  урагшилж байгаа....

        Тухайн үеийн МАН-ын ороо бусгаа, далд тэмцэл өрнөсөн үед ах нарынхаа өөдөөс босож, хатуухан нүүдлийн өмнө нүдээ аниад ирээдүйд ирэх том хожлийн төлөө намын дарга хийгээд засаг даргаа огцруулах үйл явцад залуустайгаа хамтраад оролцсон цаг үе одоо ч түүнд цээжний гүнд жижигхэн гуниг тээглүүлдэг.  Хэдийгээр олны хэл аманд тухайн үед өртөж явсан ч түүний шийдвэр хожлын том нүүдэл байсныг ардын намын залуучууд өнөөдөр ам уралдан ярьцгаадаг. Залуучуудад боломж олгодоггүй хатуу шат дамжлага бүхий системийн дундуур зүтгүүлж гарч ирсэн хүний хувьд тэрээр залуучуудад зам нээж өгөх чин сэтгэлийг үргэлж тээдэг. Түүнийг намын журмын нөхөд нь хүндэлдгийн цаад шалтгаан нь тун энгийн Хүн харвал Д.Батлут даргыг хүндэлж буй намын залуусыг нам дагасан зусарч бялдууч ааш аяг гэсэн сэтгэгдэл  төрөх ч түүнд хандаж байгаа илэрхийлэл нь чин сэтгэлийнх байгааг нь олж хараад эргэлзээ тайлагдах шиг.  Энэ хүндлэлүүд албан тушаалыг нь хүндэлж буй бус харин “ХҮН” чанартай удирдагч гэдгээр нь хүндэлдэг аж. Өөртөө хамаг бурууг тохож аваад намынхаа залууст байр аваад өгчихдөг мөн тэнэг хүнээ гэж түүнийг хүмүүс буруушаасан зарим нэг нь дооглож тохуурхаж явсан үе ч бий. Улс төрд орсон залуус өөртөө итгэлтэй, ардаа сэтгэл зовохгүй төрийн ажилдаа зүтгэх нь ямар чухал болохыг тэр мэддэг учраас , энэ зовлонг дайраад гарсан учраас тэр залуучуудаа аль болох дэмжихийн төлөө зүтгэдэг нэгэн. 2008 онд тэрээр 90 мянган хүн амтай Баян-өндөр сумын засаг даргын орлогчоор төрийн ажлынхаа гарааг эхэлж байсан бол  гол тоглогч хүртлээ олон саад бэрхшээл, олон эргэлзээтэй, хэцүү шийдвэрүүдийг гаргасан удаатай.  Намын ах нарын ихэнх нь “Эрдэнэт” үйлдвэрт албан тушаал хашдаг учраас иргэд рүү чиглэсэн ажлуудыг бүтээхийн тулд өөрийн амбицаа дарж явсан үе түүнд олон тохиосон гэдэг.

       Журмын нөхөд түнжин хагарч, хоёр тийшээ болсон үед ч, ах нарын амбиц хөдөлж хойшоо гэдийсэн байхад ч тэр эрсдэлтэй олон алхам хийж, эвлэрүүлж, нэгтгэхийн төлөө явсан бас чадсан. Одоо түүний  ард нэгэн үеийн хүчирхэг баг байна.Тэр багийнхаа гол тоглогч нь болж ялалт амжилт, алдаа оноотой, нугачаа даваа ихтэй олон саад бэрхшээл дундуур гатлана. Баг сайн байж гэмээ нь хожилд хүрнэ гэдэгт тэр итгэдэг учраас улам урагшилах эр зориг эрч хүчээр тэр цэнэглэгдсэн. 100 жилийн түүхтэй намын нэгэн мөчир болсон Орхон аймгийн МАН 45 нас хүрч байна. Тиймээ 45 насныхны үе ирж байна. Алдаж явсан, онож явсан туршлагатай нэгэн үеийн улстөрчид болж өсч өндийжээ. Сайн тоглогчтой, хөзрийн тамгыг гартаа атгасан хүчирхэг баг байхын тулд тэд эв эеийг хичээх л үлдсэн. Д.Батлут гэж Эрдэнэтчүүдийн дундаас төрөн гарсан тоглогч маань улс төрийн тавцанд цаашид хэрхэн тоглохыг Эрдэнэтчүүд бид харах л үлдлээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.