МАН-аас 4-р тойрогт нэр дэвшигчдээ саналын хуудсанд хэрхэн эрэмбэлэсэн бэ?

-Саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн нэрийг хэрхэн эрэмбэлэх вэ. Тухайлбал, нэг намаас нэг тойрогт нэр дэвшиж байгаа гурван хүний нэрийг хэрхэн эрэмбэлэх бол? гэсэн асуултанд 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд улс төрийн намуудын саналын хуудсанд бичигдэх дарааллыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд бичнэ. Харин нэр дэвшигчийн тухайд нам ямар дарааллаар нэр дэвшигчдийнхээ нэрийг өгнө бид тэр дарааллаар л эрэмбэлнэ. Түүнээс бид эндээс “Танай нам ингэж эхэлсэн байна. Цагаан толгойн дараалалд оруулна” ч гэдэг юм уу дураараа өөрчлөх эрхгүй. Харин бие даан нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллаар бичнэ. Хамгийн эхэнд хэн бүртүүлсэн бэ гэдгээр нь цаг хугацаа, секундээр хэмжигдээд явна гэж сонгуулийн хорооноос тайлбарлав. 

Харин МАН-ын бүлгийн дарга нэр дэвшигчдээ тодруулахад ямар бодлого баримталж байгаа талаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ зарим зүйлийг онцолж байв.

Тэрбээр  “Тойрогт нэр дэвшигч, намын жагсаалтаар нэр дэвшигч гэсэн хоёр янзаар авч үзэж байгаа. Тойрогт нэр дэвшигчдийн хувьд тухайн тойрогтоо хамгийн өндөр нэр хүндтэй, олон түмний санал бодлыг илэрхийлж чадах хүмүүс байгаа. Жагсаалтад бол бид үндсэн хууль, улс төрийн нам, сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийсэн. Энэ дээр нийгмийн захиалга буюу төлөөллийг заавал хангах ёстой. Хамгийн чухал зүйл нь энэ. Манай нам энд шалгуур тогтоох ёстой. Манайх бусад намын өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн нам шүү дээ. Тийм учраас хамгийн том захиалга экспертийг тогтоох ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа. Нийгэм өөрөө хүлээж байгаа хүмүүс бий шүү дээ. Багш, үйлдвэрчний эвлэл, малчдын төлөөлөл байх ёстой, үүнийг л бид хангах ёстой .Мөн саналын хуудсанд энэ агуулгаар ч хандсан байгаа гэсэн юм. Хойд бүсийн тойрог буюу 4-р тойрогт МАН -аас нэр дэвшиж буй 8 нэр дэвшигчид дараах байдлаар саналын хуудсанд нэр нь бичигджээ. 

1 Лхагвын МӨНХБААТАР

2 Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА

3 Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

4 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН

5 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

6 Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ

7 Батсүхийн БАЯРМАГНАЙ

8 Дамбын БАТЛУТ

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхэд дөрөв дөрөвөөрөө баг болж аймаг орон нутгийн сумдуудаараа явах бөгөөд Д.Үүрийнтуяа, Б.Бат-эрдэнэ,Л.Энхамгалан, Ж.Бат-эрдэнэ нар дөрөвлөх бол Д.Батлут ,Л.Мөнхбаатар, Б.Баярмагнай, Ц.Даваасүрэн нар дөрөвлөх зарчимаар сумдуудаар ажиллахаар хуваагджээ. 
.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%