Орхон аймаг: Сүүлийн 24 цагт ойрын хавьтлаас зургаан халдвар бүртгэгдлээ

Орхон аймгийн онцгой комиссын мэдээлэл 2021.04.10 ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн дотор 213  PCR шинжилгээ хийснээс 6 халдвар бүртгэгдлээ. Эдгээр батлагдсан тохиолдолууд бүгд ойрын хавьтлаас бүртгэгдсэн  насанд хүрсэн зургаан иргэн байна. Халдвартын тасагт өнөөдөр 44 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтал 1281 дам хавьтал 1628  иргэн нийтдээ гэрийн  тусгаарлалтанд 3728 иргэн  байна. Өнөөдөр хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс нэг хүний биеийн байдал маш хүнд найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Халдварын тоо өндөр  бүртгэгдсэн 18 багуудаас  "Зэст" багт -20  Цагаанчулуут багт -32  "Бүрэнбүст багт -20 Уурхайчин багт -14 тохиолдол бүртгэгдсэн нь бусад багуудаасаа эрсдэл өндөр багуудад тооцогдож буй. Орхон аймагт өнөөдрөөс эхлэн вакцинжуулалтын ажил түр зогсож байгаа бөгөөд өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 16 мянган тун вакциныг хийж дуусгаад байна .Энэ нь Орхон аймгийн нийт хүн амын 16 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан гэсэн үг юм. 

  ЭМЯ-ын зүгээс хатуу хөл хориотой холбоотойгоор 4 сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болсноо өнөөдөр албан ёсоор мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.