Г.Буянхүү: 2А хорооллын төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна

Хотын амьдралд асуудал мундахгүй. Харин энэ удаад 2А хорооллын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын талаар ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүүгээс тодрууллаа. Газар олголтын алдаатай бодлогоос болоод маш эрсдэлтэй газар олгогдож, явган хүний зам, гарц ч байхгүйгээр газрыг шигүү олгосноос тухайн хороололд газрын асуудал үүссэн тухай улсын хяналтын байцаагч нар хэлж байсан. Өнөөдрийн тухайд аймаг нь тухайн хорооллын нутаг дэвсгэрт цэцэрлэг, сургууль барих зөвшөөрлийг хувийн компаниас авахаар болоод байгаа юм.

-2А хороололд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өрхийн эмнэлэг болоод нийгмийн шаардагдах дэд бүтцийн барилгууд нь тухайн хороололд амьдарч байгаа нийт өрх айлын хэмжээнд тулгуурлах ёстой юм. Тухайн хороололд 3000 орчим оршин суугч амьдрах дүр зурагтай байгаа тул 960 хүүхдийн сургууль улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулахаар улсын төсөвт суусан. Одоогоор сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэх шатандаа явна. Тухайн хорооллын газрыг хувь компаниад даатгаж, орон сууцны хороолол бариулахаар анх шийдвэр гаргасан тул энэ орчимд нийгмийн барилга байгууламжийн асуудал нь огт тусгагдаагүй, орхигдсон байгаа юм.

-Та Эрдэнэт хотод байгаа цор ганц архитекторын хувьд аймгийн ерөнхий төлөвлөгөөг батлаагүй олон жил явсны, замбараагүй газар олголт, газрын зориулалтыг дур мэдэн өөрчилсөн зэрэг зөрчилд мэргэжлийн хүний зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Барилга барихад газрын захирамжтай байх ёстой. Иймээс газрын захирамжийг хотын төлөвлөлтөд нийцэлгүй, уялдуулаагүй, эсвэл хотын төлөвлөгөө нь гараагүй байхад урьдчилаад олгочихсон зэрэг асуудлаас болж барилгажилт, хот байгуулалтын асуудлыг хойноос нь хөөж явах асуудал нь муу үр дагавартай байгаад байна. 2А хорооллын тухайд тухайн компаниудтай “Орон сууцаа барь” гэсэн гэрээ хийж, газрыг олгосон ч нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй буюу алдаатай асуудал болоод байгаа юм.

-Хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахад та оролцож байна уу?

-Бид хотын батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгажилтын ажлыг явуулах чиг үүрэгтэй ажилладаг. Хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөгүй байгаа нь ажлаа явуулахад хүндрэлтэйгээс гадна станц, холбоо, сүлжээ, эрдэнэт ус гээд дулаан, эрчим хүчээр хангагч байгууллагууд хүртэл бусад техникийн нөхцөлөө олгох, ачааллаа тооцох зэрэгт асуудлууд их тулгардаг. Төлөвлөгөөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталдаг, далайцтай ажил байдаг тул “Төлөвлөгөө байхгүй” гээд бид ажлаас хойш сууж болохгүй л дээ. 2А хороолол нь газрын шийдвэртэй байгуу тул төлөвлөгөөг нь хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%