Орхон аймаг: ШӨХТГ-ын улсын байцаагч махны худалдааны төвүүдэд нэгдсэн хяналт шалгалт зохион явууллаа

"Таван эрдэнэ" худалдааны төв, "Жаргалант" импeкс ХХК, Мах маркeт ХХК зэрэг 3 байгууллага, махны бөөний худалдаа эрхлэгчдийн 11 төлөөлөл, 14 дүгээр сургууль, 2-13 нотариат зэрэг газруудад удирдамж болон ирсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж ажилласан байна. 

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд бодит үнэ үхрийн ястай мах намрын мах 11000-12500, цул нь 13000, Шинэ үхрийн ястай мах 11500-12500, цул нь 13500, Хонины ястай намрын мах 8000-9500, цул нь 10000, хонины шинэ цул мах 11500 төгрөг адууны мах 11500, ямааны мах цул нь 8800-10000, тэмээний мах 8000, өндөг 480-520 үнэ ханштай байна.

Зөвхөн хяналт шалгалт зохион байгууллаад зогсохгүй  махны нийлүүлэлтэнд хөл хорионы арга хэмжээ хязгаарлалт, баруун чиглэлд Булган аймаг орон нутгаас хүлээж авахгүй нэвтрүүлэхгүй гэсэн хатуу шийдвэр нөлөөлж байгааг, хүнс тээвэрт тодорхой хэмжээний хүндрэл тулгарч байгаа зэрэг асуудлуудыг  шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллагад санал хүргүүлж УОК т хүсэлт гаргуулахаар боллоо. Тухайлбал Улаанбаатар орсон 8 тонны хүнс тээврийн /өндөг, талх, сүү, эм тариа гэх мэт/ автомашин, жолоочийн ПСР шинжилгээний хариуг хүлээгээд Эмээлтэд 2 хонож байгаа мэдээллийг баримттай хөндөж асуудлыг тусгаж уламжилсан байна. "Сүү" ХХК ний хайрцагтай сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүн зарим дэлгүүрүүдэд нийлүүлэгдэхгүй байна. Махны нийлүүлэлтийн мэдээнээс хүргэвэл  2021 оны 04 дүгээр сарын 14-ий өдрийн 10 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 15 өдрийн 11 цагийн байдлаар Баян-Өндөр сум руу 890кг мах, 1 үхэр, 5 хонь, 2 ямаа 890кг мах, худалдааны зориулалтаар, 0 тн хувийн хэрэгцээнд, 0 тн нөөцөд, 0 тн экспортод нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 1үхэр, 5 хонь, 2ямаа нядалгаанд,нэвтэрсэн байна. Орхон аймгаас Гарсан: 2021 оны 04 дүгээр сарын 14-ий өдрийн 10 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 15 өдрийн 11 цагийн байдлаар Баян-Өндөр сумаас Булган аймаг руу 636кг үхрийн мах, Дархан хот руу 7тн хонины мах, 660кг үхрийн мах, 7тн хонины мах, 1.3тн үхрийн мах худалдааны зориулалтаар, 0 тн хувийн хэрэгцээнд, 0 тн нөөцөд, 0тн экспортод нийлүүлэгджээ. Орхон аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч өдөр бүр хяналт шалгалт иргэдийн ирүүлсэн гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь 120 мянган хүн амтай томоохон хотын хувьд ачаалал хэт өндөр тусч байгааг онцлох нь зүйтэй болов уу? 

 

 

 

 

 

 

 

 

 

  •  
  •  
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
6
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%