Орхон аймаг:10 жилийн турш засч сэлбэсэн цэнгэлдэх хүрээлэнг энэ онд дахин "480" сая төгрөгөөр засварлана

Эрдэнэт хот наадмаа хийдэг цэнгэлдэх хүрээлэнтэй болоод яг 10  жил болж байна. Жил алгасгахгүй засвар ордог цэнгэлдэх хүрээлэнг жилдээ 2 хон өдөр ашигладагаас өөрөөр ашиглах боломж нэг л гарч өгөхгүй байгаа тул уг цэнгэлдэх хүрээлэн өөрийнхөө өртөгийг нөхөх найдвар тун бага хэвээр явсаар 10 жилийн нүүрийг үзчихлээ. Өөрийн өртөг нь тухайн үеийн ханшаар бол  маш өндөр өртөгтэй барилгад багтаж байсан. Хэдийгээр нийтдээ 4,8 тэрбум төгрөгийн дийлэнхи хэсгийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргасан гэгдэж буй ч дам утгаараа энэ хөрөнгө татвар төлөгчдийн л мөнгө.Үйл ажиллагааныхаа үр шимээр эргэн төлөгдөх ёстой. Энэхүү хөрөнгө оруулалт тухайн үедээ зөндөө л хэл ам дагуулсан боловч бас ч гэж гялайх гялтайх нэг юм баригдлаа хэмээн үзэгсдийн өөдрөг сэтгэлийн дэмээр тэгэсхийгээд намжсан гэж хэлж болно.Гэвч энэ цэнгэлдэх хүрээлэнг тойрсон засвар шинэчлэлтэнд орон нутаг жил бүр их бага гэлтгүй хөрөнгө зарцуулсан хэвээр.

Ашиглалтанд орсон цагаасаа л суулт өгсөн, даацын хананд цууралт гарчихдаг нэг салхинд дээвэр нь хуулардаг цахилгааны монтаж нь аюул дагуулдаг бороо ус орвол намаг болох шахдаг гээд үнэндээ тоочоод байвал дуусахгүй үргэлжилнэ. Эдгээр шалтгаанаас болж  наадмын өмнө заавал засч сэлбэж өнгө зүс ордог уламжлал тогтоод уджээ. Орхон аймгийн ЗДТГ-аас тухайн үед  цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад улсын дүгнэлт гаргуулж байсан удаатай. Ашиглалтанд орсон эхний жилдээ л орон нутгийн төсвөөс 171 сая төгрөгөөр засвар хийлгээд амжсан "Цэнгэлдэх" хүрээлэн хэмлэсээр, хэмлэсээр гэдэг шиг жил бүр багадаа  50-200 сая төгрөг зарцуулсны үр дүнд өнөөдөр гаднаа гяланцаг дотроо паланцаг цэнгэлдэх хүрээлэнтэй үлджээ. “Муу хүнийг зар, зарсан хойноо өр” гэдэг шиг өнөөх цэнгэлдэх хүрээлэндээ Эрдэнэтчүүд хот байгуулагдсны 45 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх гэтэл өөдөөс нь өч төчнөөн хагарсан хэмхэрсэн асуудлууд угтсан тул орон нутгийн төсөвт 480 сая төгрөг батлаж энэ жил дахин засахаар болжээ. Юу юугүй наадам хаяанд ирсэн тул засварын ажлыг хурдлуулах чиглэлийн засаг дарга С.Батжаргал үүрэг болгожээ.Нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Оюунбат түүнтэй салшгүй холбоотой уг цэнгэлдэх хүрээлэн өнөөдөр ч асуудал дагуулсан хэвээр...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.