Орхон аймаг: Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан 1600 тун "Pfizer" вакциныг татан авч хийж эхэллээ

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авсан байна. Тэдгээрээс 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн хоёр жирэмсэн эмэгтэй коронавирусийн хүндрэлээр нас барсан. Тодруулбал, хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.

Жирэмсэн эмэгтэйд толгой өвдөх, ханиалгах, амт үнэрлэх мэдрэмж алдагдах, халуурах, хоолой өвдөх, хамраас нус гоожих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Манай улсад орж ирсэн Pfizer вакцины заалт дээр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хийхэд ямар нэгэн эсрэг заалтгүй гэж бичсэн байгаа. Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах бол хяналтын эмчээсээ зөвшөөрөл аваад хийлгэж болно.Орхон аймагт 1600 ширхэг тун Файзер вакцин ирсэн бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийж эхэлсэн байна. 

Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Pfizer вакцин хийхийг зөвлөж байгаа. Энэ сараас хойш урагт ямар нэгэн гаж хөгжил үүсэхгүй” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.