Б.Ууганбаяр: Өнөөдрөөс эхлэн COVID-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийн нас, хүйс зэргийг мэдээлэхгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх мэдээллийг хүргэх үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр цаг үеийн бусад асуудлаар мэдэээлэл өглөө. Тэрбээр "Хөдөө орон нутгийн тохиолдол эрчтэй нэмэгдэж Улаанбаатар хотын тохиолдол өссөөр байна. Дээрээс нь халдвар авсан хүмүүс нийгмийн сүлжээнд яагаад халдвар авсан талаараа сэрэмжлүүлсэн зөв мессеж хүргэхийг хүсье. Бүгд хамтарч байж энэ өвчнийг давж гарна.  

Өнөөдрөөс эхлэн нас барж байгаа хүмүүсийн нас, хүйс, эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан гэх мэдээллийг 11:00 цагийн мэдээллийн үеэр өгөхгүй болсон. Учир нь тухайн хүмүүсийн ар гэр болон хүний эрхийн байгууллагын зүгээс тус мэдээллүүдийг хязгаарлах хүсэлтийг ирүүлсэн тул ЭМЯ хүндэтгэлтэй хандаж зөвхөн тоог хэлэхээр боллоо.

Эмнэлэгт 8,538 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний 59 орчим хувь нь хөнгөн хэлбэрийнх харин үлдсэн нь хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүс юм. Өчигдөр 600 орчим хүнийг эмнэлэгт ор гарган хэвтүүлсэн. Гэрийн хяналтад нийт 10,210 хүн бий.

Энэ хэмжээний хүмүүс эмнэлэгт хэвтэж байгаа нь Монгол Улсын хэмжээнд өндөр үзүүлэлт. Бусад улс оронтой харьцуулбал манай улс их хэмжээний орыг КОВИД-19 өвчинд зориулан гаргаж байгаа ч бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд хүндрэлтэй гэдгийг иргэд та бүхэн ойлгоорой” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.