Иргэн Отгон: Халдвар аваад эдгэсэн ч одоо болтол амт үнэр мэдрэхгүй хэвээрээ байгаа

 

Цар тахлын нөхцөл байдал орон нутагуудад хүндэрч өдөрт бүртгэгдэх халдварууд нэмэгдсээр байна. Энэ удаад бид коронавирусын халдвар авч эдгэсэн ч биеийн байдал урьдийн адил хэвийн байдалдаа орохгүй байгаа гэх иргэн Отгонтой  ярилцлаа.Түүний хувьд 3-р сарын сүүлээр 2-р тунгийн вакциндаа хамрагдсан ч 4-р сарын сүүлээр халдвар авч 14 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлэгээс эдгэрээд гарсан ч биед нь илрэх зовиур бүрэн дүүрэн арилаагүй хэвээр байгаа тухай тэрээр ярьсан юм. 

-Та вирусын халдвар авснаа хэзээ мэдсэн бэ?

-Анх ажлын газрын маань нэг өрөөнд суудаг хүнээс халдвар илэрч бид ойрын хавьтлууд болсон 2-р тунгаа хийлгэсэн байсан учир нэг их санаа зовоогүй 3 дахь хоног дээрээ шинжилгээ өгөхөд халдвар огт илрээгүй нэг ёсондоо шинжилгээний хариугаа хараад би халдвар аваагүй юм байна гэдэгтээ бат итгэчихсэн  гэсэн үг. Гэтэл 8 дахь хоног дээр гэнэт нэг өглөө сэрэхэд амт үнэр мэдрэхээ больчихсон. Гайхаад сонгино хүртэл зажилсан биед өөр зовиур илрээгүй тул эмнэлэгт хандалгүй өөрөө очоод шинжилгээ өгтөл эерэг хариу гарсан байсан. 

-Тэгээд эмнэлэгт та хэд хоног хэвтэн эмчлүүлсэн бэ? Ойрын хавьтал болчихоод шинжилгээ өгөхөд "СӨРӨГ" байсан гэтэл... 

-Халдвар авсан ч вакцин хийлгэсэн иргэд хөнгөн хэлбэрээр илэрч байгааг эмч надад тайлбарласан. Миний биед хоёр шинж тэмдэг илэрсэн нэг нь хоолой өвдсөн амт үнэр огт мэдрэхгүй.Эмчилгээний явцад хоолойн өвчин арилсан гэтэл амт үнэрээ бүрэн дүүрэн буцааж мэдэрч нэг л чадахгүй хэвээр байна. Өөр зовиур байхгүй шинжилгээ өгөхөд бүх зүйл хэвийн байсан учраас эмчийн зөвөлгөө аваад 14 хоноод эмнэлэгээс гарч гэртээ тусгаарлагдан дахин эмчилгээ хийсэн.Гэвч одоо болтол энэ зовиур бүрэн арилаагүй л байна. Одоо заримдаа толгой их дүүрдэг болсон нозоорсон байдалтай байх үе ч бий. Ер нь  яг урьдын адил бие маань хэвэндээ орж өгөхгүй л байна даа.Надтай адил эдгэсэн ч зовиур нь бүрэн дүүрэн өргөс авсан юм шиг арилаагүй иргэд маш олон байгаа.  Ажлын газрын халдвар авсан дөрвөн ажилтантайгаа ярилцахад яг л ийм асуудал бас ярьж байсан. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч  хөнгөн тусаад эдгэх ч гэсэн халдвар авах юм бол ямар нэгэн учиг үлдэх хортой юм шиг санагдсан. Одоо болтол  дахин халдвар авчих вий гэсэн өдөр тутмын айдастай л амьдарч байна даа. Яагаад гэвэл халдвар авахгүй гэх баталгаа угаасаа байхгүй учраас.. 

-Эмч нар юу гэж зөвөлсөн бэ? Амт үнэрээ мэдрэхгүй байна гэдгээ эмч нарт хэлсэн үү? Юунаас болж байгааг таньд тайлбарласан уу?

-Халдвар авсан иргэдэд шинж тэмдэг харилцан адилгүй байгааг надад тайлбарласан. Хувь хүний биеийн онцлог дархлаа гээд ялгаатай талууд байгааг гэхдээ эдгэрсэн иргэдийн 80 орчим хувь нь эргэн бага зэргийг зовиур илэрч буйг онцолсон.

-Архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэл маш хурдтай явагдаж байгаа бол залуучуудад түлхүү толгой өвдөх бие арзайх зэрэг шинж тэмдэг хэвээр үлдэж байгаа гэж ярьсан. Эмнэлэгт хэвтэж байх үед маш олон хүн гэнэт  амт үнэр мэдрэхгүй болсон тухайгаа ярьж байсан тэгээд эмнэлэгт хандаад шинжилгээ өгөхөд эерэг гарсан гээд энэ нь уг вирус өөрөө ийм учиг үлдээдэг юм шиг надад санагдсан. Эмч нар бол сайн ажиллаж чадлаараа л зөвөлгөө өгч байсан тухайн үед шүү дээ гэтэл өнөөдөр бол нөхцөл байдал шал өөр түвшинд оччихлоо. Хүмүүст хандаж хэлэхэд вакцин хийлгэсэн гэж битгий найдаарай бас ойрын хавьтал болсон  бол эхний шинжилгээнд хэзээ ч битгий тайвшраарай гэж хэлэе. Дорж хаяж 7-10 хоногтоо дахин шинжилгээ өгөх нь зүйтэй шүү.

-Та нарт ямар эмчилгээ хийж байсан вэ?

-Эмчилгээ, хоолны хувьд тун сайн. Томчууд өдөрт 2 удаа витагрипп, витамин С болон витамин D ууж байна. Мөн сармис, жамц давсаар ам хамраа зайлж байна. Хоол ундаар их амин дэм өгөх ёстой гэж хэлж байсан.Амт, үнэр мэдрэхгүй байсан тул хоолны гоё амт одоо ч үгүйлэгдсэн хэвээр л амьдарч байна даа. Залуу хүн тулдаа итгээд найдаад эргэж бүрэн эдгэх байх л гэж бодож залбирч сууна. Эмч, сувилагч нар үнэхээр их ядарч  ажилладаг юм байна лээ.Тэднийг битгий буруутгаж бүү гомдоогоорой. Асар өндөр ачаалал сэтгэл зүйн хувьд ч хүнд орчинд  тэд ажилладаг юм байна гэдгийг дэргэдээс нь мэдэрсэн болохоор би хувьдаа эмч сувилагч асрагч гээд энэ хүнд үед ажиллаж буй бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаа.

-Зарим иргэдийн хувьд ерөөсөө тусаад эдгэсэн дээр вакцин хийлгэвэл хор уршигтай тэгснээс халдвар хөнгөн тусчихвал гэх үзэл бодлыг илэрхийлж байгаа энэ тал дээр..

-Энэ үгийг маш олон таньдаг хүмүүсээсээ сонссон тусаад эдгэчихвэл амар юм биш үү гэж өөрийн би? дээр ирээгүй үед бидний сэтгэл зүй шал өөрөөр хүлээж авдаг гэтэл бодит байдал дээр тэс ондоо зүйл гэдгийг мэдэрнэ. Эдгэрсэн ч гэсэн учиг их бага гэлтгүй үлддэг. Та залуу хүн байж болно хөнгөн тусаад эдгэчих юм байна. Бидний эргэн тойронд гэр бүл найз нөхөд хамт олон гэж бий. Эдгээр хүмүүстээ халдвар тараах хамгийн том эрсдэл таны хаалгыг тогшдог. Тэд маань янз бүрийн биеийн дархлаатай надаас болоод өвддөг.Халдвар авсан хүн дор хаяж өөрөө ч мэдэлгүй 10-15 хүнд халдааж байна  гэх судалгааг би олж уншсан Ерөөсөө л танай гэрт хүүхэд байгаа бол жирэмсэн хүн байгаа бол аав ээж тань байгаа бол та өөрийгөө маш сайн хамгаал. 

-Гарч болохгүй гэж байхад зөрөөд гараад явчихаж ёстой болохгүй. Төр засгийнхаа, Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг сахиж л байхгүй бол өвчин тусахгүй гэх юм баталгаа алга болсон. Тиймээс өөр өөрсдийгөө, хувь хувиа бодоод гадуур дураараа яваад байж болохгүй ээ. Эрүүл мэндийн салбарынхан сөхөрч эхэлсэн ийм хүнд цаг үед өвдөж байгаа хүмүүст илүү хүнд тусч байгаа гэдгийг олйгоорой.Гэртээ настай ээж аавыгаа үлдээчихээд өөрөө гадуур тэнээд байгаа залуусыг хараад өмнөөс нь маш их бухимддаг гэртээ жирэмсэн эхнэрээ үлдээчихээд өөрөө хамт олноо дагаад зугаалж цэнгээд байгаа хүмүүсийг хараад бас бачуурдаг гэртээ эрсдэл тээж орохоосоо айхаа болчихсон нэг ёсондоо эрүүл мэндээ архиар худалдаж суугаа хүмүүст үнэн голоосоо зэвүү хүрч хэдэн үг хэлмээр санагддаг даа. Эрүүл энх байх нь таны зөвхөн асуудал биш хайртай гэр бүлээ хамгаалаарай гэж үнэн голоосоо хүсч байна. Японд хэрэгжүүлж байгаа зайгаа барих зарчим амны хаалтаа маш зөв хэрэглэх зэрэг дадлууд надад үнэхээр таалагдсан гэр ажил гэсэн дэглэмийг өнөөдрөөс өөртөө заавал хэвшүүлээрэй.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.