Г.Ёндон: Вакцинжуулалт дуусах гэж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Иргэдийн өргөн хэрэглэдэг шатахуун бол А92 бензин. 2020 оны тавдугаар сараас хойш А92 бензины үнийг 1,450 төгрөгийн түвшинд барьж байсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад нэг, хоёрдугаар сараас эхлэн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа.

Гэхдээ тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн. Энэ хугацаанд сар болгоны төгсгөлд компаниудын алдагдлыг тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд эхэлмэгц шахахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Вакцинжуулалт амжилттай явж дуусах гэж байгаа учраас зах зээлээ дагаад шатахууны үнэ нэмэгдэнэ" гэв. Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.