"Цэнхэрлэн харагдана" хэмээх сайхан нэртэй сэтгүүл зүйн нэгэн шинэ бүтээл Эрдэнэт хотын 45 жилийн ойн босгон дээр мэндэллээ

"Цэнхэрлэн харагдана" хэмээх сайхан нэртэй сэтгүүл зүйн нэг шинэ бүтээл Эрдэнэт хотын түүхийн шастир хуудаснаа орон зайгаа эзэллээ. Энэхүү бүтээлийг Эрдэнэт хотын анхдагч, боловсрол, сэтгүүл зүйн салбарын том зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Ариунаа бичиж, Эрдэнэт хотынхоо 45 жилийн ойд бэлэг барьжээ. 

Түүний номын баатар өөрийнх нь ээж Р.Үржгээ эгч. Эрдэнэтийн бүх цаг үеийн түүхийн архив болсон энэ буурлын ажил амьдрал бол тэр чигээрээ Эрдэнэтийн түүх билээ.

ЗОХИОГЧИЙН ҮГ:

Ээжийнхээ намтар,түүхийг эмхэтгэн хэвлүүлж байгаадаа би баяртай байна.Алс баруун хязгаарын малчин ард Н.Равдангийн отгон охин улсынхаа ууган үйлдвэр маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Аж үйлдвэрийн комбинатаас хөдөлмөрийн гараагаа эхэлж,тэргүүний ажилчин болж,социалист уралдаанд манлайлж,төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, улсынхаа хөдөлмөрийн сайчуудтай ажил үйлсээрээ уралдаж,шалгарч,Монгол улсын “Ударник” цолоор шагнуулж явсан.

Хүн бүрт тохиогоод байдаггүй аз таарч Монголын үндэсний баатар,маршал Х.Чойбалсанг сүүлчийн замд үдэх ёслолд ажилчин ангийг төлөөлж үг хэлж,19-хөн настайдаа МАН-тай амьдралаа холбосон.МАХН-ын 12 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож,ажилчин залуучуудыг төлөөлж,их хурлын индэрт үг хэлж,рапорт өргөн амлалт үүрэг авч явсан билээ.Бүх Германы Эмэгтэйчүүдийн 4 дүгээр их хуралд төлөөлөгчөөр оролцож,Германы олон хотоор айлчилж,Дэлхийн залуучууд оюутны 5,6 дугаар их наадамд шалгаран оролцож,улмаар 1955-1960 онд Улсын Ардын Дуу,бүжгийн чуулгад дуучин байсан.Ээжийн олон дуу өнөөдөр Монголын Радиогийн алтан санд хадгалагдан байдаг.

МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар Москва хотод Арьс ширний техникумд суралцаж,мэргэжил эзэмшиж оросын хэл,соёлд суралцсан.1963-1983 онд буюу амьдралынхаа 20 жилийг АҮК-ын Шевретийн завод,Булган,Эрдэнэт хотын Намын хороонд боловсон хүчин,зааварлагч,зохион байгуулагчаар ажилласан намын ахмад ажилтан.Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй МАНамын батлахыг 70 жил биенээсээ салгаагүй,үнэнч гишүүн билээ.

20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтын эзэд болсон МХЗЭ-ийн илгээлтийн эзэн залуучуудыг алс баруун хязгаар Увс аймгаас илгээлтээр элсүүлэн авчирч,тэднийг ажил амьдралын гараагаа зөв эхлүүлэхэд бүх талаар дэмжиж тусалсан намын ажилтан.Миний ээж улсдаа үнэнч шударгаар хөдөлмөрлөхийн зэрэгцээ найман сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн буянт ээж.

Нас сүүдэр 90 шахаж байгаа ч ухаан санаа сийрэг,ой тогтоолт сайтай,бичгийн хэв нь одоо ч хэвээрээ.

Ардын хувьсгалын 100 жил,Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойн баярын босгон дээр номоо өлгийдөн авч үр хүүхэд,ач зээ,ах дүү,төрөл төрөгсдөдөө түүх болгон үлдээж байна.

Улсдаа 40 жил хөдөлмөрлөж яваа жирийн сэхээтэн миний хувьд хэвлэл мэдээлэл,боловсрол гэсэн хоёр том салбарт хүч хөдөлмөрөө зориулахдаа ээжийнхээ тухай ганц сайхан хөрөг ч бичиж амжихгүй явсан юм.Ээж таныхаа дуулах дуртай “Цэнхэрлэн харагдана” дуугаар номоо нэрлэлээ.

Миний ээж бол Монголын эмэгтэйчүүдийн түүхэнд орох баялаг түүхтэй.Энэ ном 20 дугаар зууны түүхийн нэгэн хэсэг.Үнэнч шударга зөв сэтгэлээр улс эх орондоо хөдөлмөрлөж явсан ажилчин,сэхээтэн,дуучин,намын ажилтан бүсгүйчүүдийн дүрийг эндээс харж болно.

Ээж тандаа урт насалж,удаан жаргахыг хүсэн ерөөе! Охин Ц.Ариунаа 

Ном бүтээхэд тусалсан “Эрдэнийн очир” нийгэмлэгийн тэргүүн С.Түвдэндорж,эх бэлтгэгч Н.Тэлмүүн,”Мөнхийн Үсэг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Түүхийг ард түмэн бүтээдэг гэдэгчлэн 45 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэтийн түүхийг ээж, охин амжилт бүтээл, дурсамж дурдатгалаараа үлдээсэнд гүн талархал илэрхийлье.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ESUIGEN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.