Д.Сүхээ: PCR шинжилгээг бүх иргэдэд хийх боломжгүй урвалж бодисын хомсдол үүсч эхэлсэн зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд хийнэ

ЭМГ-аас хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл танилцууллаа. Энэ үеэр аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ “Нийтээрээ улаан бүс болсон учраас энэ цаг үед хөл хорио тогтоох нь үр дүнгүй. Бид аймгийн Онцгой комисст ийм санал хүргүүлэхгүй” гэдгээ мэдэгдсэн бөгөөд шинжилгээтэй холбоотой асуултанд хариулт өглөө. Тухайлбал ПСР шинжилгээг яагаад бүх иргэдээс авч болохгүй байгаа вэ? Түргэвчилсэн шинжилгээг 100 хувь баталгаатай хариу гарч байгаа гэдэгт иргэд итгэхгүй байна. ПСР шинжилгээний урвалж бодис хомсдолд орсон уу? Д.Сүхээ: Шинж тэмдэг илэрсэн иргэн бүрээс пср шинжилгээ авах ямар ч боломж байхгүй. Бид түргэвчилсэн шинжилгээ прс шинжилгээг хариу тестеер харьцуулалт хийсэн 95 хувь нь баталгаатай болох нь тогтоогдсон тиймээс иргэд түргэвчилсэн шинжилгээ баттай бус гэж өрөөсгөл ойлгож огт болохгүй.Бид цаашид зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд халдварт өртөөд эрсдэлд орох иргэддээ л прс шинжилгээг цөөн тоогоор хийнэ. Шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн шинжилгээ өгч эмчийн заавраар шууд эмчилгээгээ эхлэх ёстой заавал прс шинжилгээ өгч баталгаажуулна гэж хүлээх хэрэггүй. Бид цаашид хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй нүүр тулж байгаа цаг үед хүн бүрт тулж ажиллах эмч сувилагчгүй болж ачаалал нэмэгдэж иргэд бухимдаж байгаа учраас хөнгөн өвдсөн иргэдийн эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр аль болох  гэрээр тусгаарлан эмчлэх бодлого барьж ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.