Сэдэв:17-р сургууль дээр хөндлөнгийн экспертиз ажиллаж дүгнэлт гаргана

Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах 17-р сургуулийн барилга энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шаланд суулт өгч, хананд нь цууралт гарсан талаар өмнө мэдээллэж байсан. Түүнээс хойш Орхон аймгийн удирдлагууд тус сургуультай холбоотой асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж байна.

Тус барилгыг 2015 онд орон нутгийн2,1 тэрбум хөрөнгө оруулалтаар "Урагшлах" ХХК ажлыг гүйцэтгэж 2016 оны 12 сард ашиглалтад оруулж байсан. Ашиглалтад орсны дараа 2018, 2019 онуудад ч мөн хананд ан цав үүсч гүйцэтгэгч компани нь засварлаж байсан байдаг.

Ингээд 2021-09-03-ны өдөр Орхон аймгийн МХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү газар дээр нь ажиллан дүгнэлт гаргасан байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Ш.Уранаа, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн инженер Д.Батсүх нар манай аймагт ирж 17-р сургуульд үүссэн нөхцөл байдлын дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Барилгын суурийн хөрсөнд лабораторийн шинжилгээ хийж үзэх шаардлагатай гэж үзлээ. Ингээд үүний дараа дүгнэлт гарах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.