Орхон аймаг: 2021 онд барилгын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, компаниудтай зөвлөлдөх уулзалт хийлээ

Аймгийн Засаг дарга болон, Хотын захирагчийн алба, Барилга захиалагчийн алба, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс,  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газа, Баян-Өндөр, Жаргалант сум зэрэг бодлогын байгууллагууд 2021 онд аймгийн барилгын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, компаниудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

        Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга С.Батжаргал үг хэлж төр, ажил гүйцэтгэгч компаниудын хоорондын уялдаа холбоо, ойлголцол, харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллах нь хотын хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг онцоллоо. Мөн цар тахлын үед ажил удаашрах, царцах хүнд нөхцөл үүсч байсан хэдий ч өөрсдийн боломжоороо бүтээн байгуулалтаа сүндэрлүүлж байгаад талархал илэрхийлсэн юм.

      Түүнчлэн ирэх жилүүдэд барилга байгууламж, орон сууц барихаар төлөвлөж буй байршил болон зориулалтыг танилцууллаа. Уртын гол багт 260 айлын 5 давхар 5 блок орон сууц, 2А, 7-р хороолол, Их залуу багт багш хотхон, 7-р хороололд төрийн нэгдсэн байр, Дөмөг захын урд 1000 айлын орон сууц болох Залуус хороолол, Номын өргөө зэрэг барилга байгууламжууд баригдахаас гадна 2022 онд 2 дэд төв барихаар төлөвлөж байна. Ингэснээр дараа дараагийн барилгыг барих боломж бүрдэх юм гэлээ. 

      Тус уулзалтад Барилга захиалагчийн алба Орон нутагт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажил, түүнд тавих захиалагчийн хяналт сэдвээр, МХГ-аас дэд бүтцийн хяналтын чиглэлээр хийсэн шалгалтын мэдээлэл, ГХБХБ-ын газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг сэдвээр мэдээлэл танилцууллаа. 

      Мөн ХЗА-ны дарга С.Ганцогт сүүлийн 10 жилд Орхон аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэгдсэн бүртгэлийн системд оруулж буй хотын нэгдсэн цахим системийг танилцуулсан юм. Ингэснээр тухайн ажлыг хэдэн онд, ямар компани хийж гүйцэтгэсэн болон, төсөвт өртөг, ажлын хэмжээ зэрэг мэдээллүүдийг харах боломжтой ажээ.

   Энэ үеэр барилгын компаниудын удирдлагуудад төрийн байгууллагатай хамтран ажиллахад тулгамддаг асуудал болон санал хүсэлтийг бичгээр авсан бөгөөд ажилдаа тусган хэрэгжүүлэх болно гэдгийг орон нутгийн удирдлагууд илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.