Ирэх сарын 4-нөөс Улаанбаатар-Улаан-Үүд хооронд шууд нислэг эхэлнэ

ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Ингэснээр долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Москва, долоо хоногт нэг удаа Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскын нислэг үйлдэх боломжтой болох юм.

Үүнтэй холбоотойгоор Хүннү эйр компани Улаанбаатар -Улаан-Үүд чиглэлийн хуваарьт нислэгээ ирэх сараас эхлэн үйлдэхээр болжээ. Ингэхдээ долоо хоногт нэг удаа нислэг гарахаар төлөвлөж байгаа аж. Эхний нислэгээ 12 дугаар сарын 4-нд үйлдэхээр бэлтгэж ажлаа эхлээд буй.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.