Нэгдүгээр тун хийлгээд гурван сарын дотор дараагийн тунг тариулаагүй бол вакцингүйтэй адил гэв

Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийнхан коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцууллаа.
Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт гуравдугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.
Коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө гэж үзэж байгаа аж. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэдийг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа юм. Нөгөөтэйгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болсон тохиолдолд огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.