Эрдэнэтийн “Хангарьд” баг Үндэсний хоккейн лигийн аваргаар зургаа дахь удаагаа тодорч цомын эзэд боллоо

Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Хангарьд” багийн ялалтаар өндөрлөлөө. Эрдэнэтийн баг шигшээ тоглолтод “Шарын гол” багийг 6:3-аар хожиж, лигийн аваргаар зургаа дахь удаагаа тодров. Тоглолтын эхний үед хоёр баг аль аль нь гоол алдалгүй хянуур тоглосон бол хоёрдугаар үед таван гоол орж, “Шарын гол” баг ялимгүй давуу талтайгаар сүүлийн үед гарч ирсэн. Гэвч гуравдугаар үед “Хангарьд”-чууд бэлтгэлийн түвшингээр илүүрхэж, дөрвөн шайб дараалж хийн 6:3-аар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

2019 онд эхэлсэн ч цар тахлын улмаас хойшилсоор хоёр жилийн дараа дууссан, анх удаа хиймэл мөстэй ордонд явагдсан гэдгээрээ түүхэн онцлогтой лигийн тэмцээн ийнхүү амжилттай өндөрлөж, Монголын хоккейн холбооны лигийн тэмцээний цом Эрдэнэтийг зорихоор боллоо.

МХХ-ны лигийн тэмцээн 2019/2020

Хүрэл медалийн төлөө:

“Багануур” /Багануур/-“Отгон-Од Бласт” /Баянзүрх дүүрэг /6:7

Аваргын төлөө:

“Хангарьд” /Эрдэнэт/-“Шарын гол” /Шарын гол/

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.