С.Амарсайхан: "Эрдэнэт медипас” эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, Бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгоно

Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцлах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ 

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан "Эрдэнэт медипас” эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хууль бусаар буюу нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. 

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулж байсан бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд "Эрдэнэт медипас” төв эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд буцаан аваад Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгох шийдвэрийг гаргалаа.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаар хийсэн судалгаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулсан.

Энэ эмнэлгийн барилгыг ойрын хугацаанд хүлээж авах бөгөөд хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлууд холбогдох байгууллагууд дээр хийгдэж байгаа.

Тухайн үед тус эмнэлгийг үнэгүй хувьчлаад зогсохгүй 2016-2020 оны хооронд ажилчдын үзлэг, хяналт хийх нэрээр Эрдэнэт үйлдвэрээс нийт 12.7 тэрбум төгрөгийг авсан байдаг. Үүнээс буцаагаад 6.6 тэрбум төгрөгийг нь эмнэлгийн төлбөр нэрээр Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлсэн байна.

Төрийн өмчийг үнэгүй авчихдаг, дээрээс нь төлбөр тооцоо нэрээр үгсэн хуйвалдаж их хэмжээний хөрөнгө авч, тэрийгээ эмнэлгийн төлбөр мэтээр буцаан хагасыг нь төлдөг асуудал өнгөрсөн хугацаанд явсаар иржээ.

Түүнээс гадна, хувьчилж авсан байгууллагад нь төрийн өмчийг буцааж өгөх шаардлага хүргүүлэхэд 30 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг буцааж өгөхгүй гэсэн асуудал ярьсан. Төр өөрийн өмчөө алдчихаад буцааж авахдаа төлбөр төлнө гэсэн асуудал байхгүй.

Тиймээс бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж төрийн өмчид уг эмнэлэг буцаж ирэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
6
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%