Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын 3 га талбайн хогийг хумьж, дарж устгаад байна

Говил багийн Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын газар нутагт тархсан хог хаягдлыг хумих, дарж булшлах ажлыг Засаг даргын захирамжаар төр хувийн, хэвшил, иргэдийн оролцоотой гүйцэтггэж эхэлсэн. 
      Хог хаягдлын нэгдсэн цэгийн  80,3  га талбайн хэмжээ хүний буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уурын нөхцөл байдал зэргээс шалтгаалж өдгөө 180 га талбайг хамраад байгаа юм.  Тиймээс эхний ээлжинд хогийн цэг орчмын газар нутгийн 35 га талбайн хог хаягдлыг  хумих ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. 
Өнгөрсөн сарын 23-28-ны өдрүүдэд  Хот тохижуулах газар 3 ковш, 5 машин, “Ачит-Ихт” ХХК 2 хово, 1 трактор  техник хэрэгслээр  3га  талбайд 4968м.куб хог хаягдал хумьж дарж устгажээ. 

БОАЖ, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын газрын хөрсний доройтлыг зогсоох, хог хаягдлын тархалтыг хумих, дарж устгах, хамгаалалтын далан байгуулах, хөрсний нөхөн сэргээлтийг хийхэд зориулж нэг тэрбум төгрөгийг санхүүжилтийг шийдвэрлэсэн.  Уг эх үүсвэрээр 35 га талбайн хогийг хумих бөгөөд 3 га талбайд мод үржүүлэг, ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.