Сумын ЗДТГ-т ажилладаг албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл өргөн барив

Их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, сургуульд ажиллаж байгаа багш, эмч нарын үндсэн цалин 850 - 950 мянга байдаг бол төрийн захиргааны албан хаагчийн үндсэн цалин 615 мянган төгрөг байдаг.  Түүнчлэн сум, тосгон, багт ажилладаг багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгодог. Харин төрийн захиргааны албан хаагчдын цалин бага, тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүй. Үүний улмаас хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байгаа аж. Улсын хэмжээнд сумдын ЗДТГ-т 1,338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэн байна. Сумын ЗДТГ-ууд 1,089 сул орон тооны захиалга Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499 сул орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болох зохицуулалтыг тусгаж байгаа аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
ТАНИЛЦ: Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
2
Танилц: Тавдугаар сарын цаг агаар ямар байх...
3
Н.Азхүү: Эрдэнэт хотын түүхэнд орон сууцанд их хэмжээний гал гарч байсан удаа байхгүй ээ...
4
Х.Нямбаатар: 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот болгоно
5
Г.Буянхүү: 2А хорооллын төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна
6
"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав
7
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
8
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
9
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
10
Номын өргөөг барьж байгуулахад 4.6 тэрбум төгрөг зарцуулсан
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%