Хичээл сургууль амарсан энэ үед эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, цаг зав гаргая

              Хичээл сургууль тарж, амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хэтэрхий хайхрамжгүй хэнэггүй байж болохгүй нь ээ. Хүүхдүүддээ хараа хяналт, хариуцлагаа сайн тавихгүй бол таны, бидний хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хэргийн золиос болох, зам тээврийн осолд өртөх, гол усанд осолдох, бүр цаашлаад бага насны балчирууд халуун хоол цайнд түлэгдэж амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох зэрэг харамсалтай тохиолдлууд гарсаар байна.Тэгвэл БУГС-тай 14- р сургуулиас эцэг эхчүүд болон сургуулийн 6-12 ангийн хүүхдүүдэд энэ талын мэдлэгийг өглөө. Тэгэхээр эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт анхааруулж сэрэмжлүүлэг хүргэхэд, ялангуяа зуны амралт эхэлсэн энэ үед цагдаа болон ОБГазарт хүүхэд төөрсөн, живсэн өндрөөс унасан, түлэгдсэн, гэмт хэрэгт холбогдсон дуудлага нэмэгддэг аж.

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 11,022 гэмт хэрэг бүртгэгдсэний 570 нь гэр бүлийн хүчирхийлэл байна. Үүнд 581 хүн өртсөний 36 нь насанд хүрээгүй хүүхэд. Тиймээс зуны амралтын цагаар нь хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлүүлэх, дугуйлан, зуслан сургалтанд сайн хамруулж, аль болох чөлөөт цагийг нь завгүй байлгах нь ямар нэгэн эрсдэлээс хамгаалах арга болно. Тэгэхгүй бол гэртээ зүгээр суугаа найзууд нэгнийгээ дуудаж, гол усанд орох гэж яваад живэх, эсвэл PC тоглоомонд донтох, гэмт хэргийн золиос болох зэрэгт хэрэгт өртдөг. Түүнчлэн сүүлийн үед нэг аюултай зүйл нийгэмд ихээр орж ирэх болсон. Өсвөр насныхан ахуйн газ буюу шатдаг хий үнэрлэж мансуурах моод дэлгэрсэн гэж хэлж болно. Харамсалтай газ үнэрлээд нас барсан хүүхдийн тоо олон байгаа. Энэ үзэгдэл аюултай биш гэжүү. Тиймээс эцэг эхчүүд минь ээ, танай шилжилтийн насандаа яваа хүү, охин тань хэнтэй найзлаж, хаагуур явааг нь хянах цагдах цаг болжээ. Хүүхдүүд нэг нэгэндээ уруу татагдах, буруу зүйл автах нь амархан. Яагаад гэвэл хүүхдийн сонирхол гэж бий. Өөрийнх нь хүсээгүй зүйл эцэстээ алдаа болдог гэдгийг тэд ухаарахгүй байна. Цаашлаад эрүүл мэндийн мэдлэггүйгээсээ болж бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, хүсээгүй жирэмсэлт болж үр хөндүүлээд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох үзэгдэл гарсаар байна. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн байдал, эцэг эхийн суурь хүмүүжил чухал нөлөөтөй байдаг юм шүү.

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.