"Гэрэлт" гудамжны замыг засъя ....

    "Эрдэнэт хот"-ын өдрөөр “Монголын зэс” корпорациас “Гэрэлт гудамж”-ийг бүтээн байгуулан Эрдэнэтчүүдэд бэлэг барьсан. Гэрэлт гудамжийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын  цахилгаан цех, засвар угсралтын цехийн хамт олон 7 хоногийн хугацаанд 5,6 метр өргөн, 300 метр урт үргэлжлэхээр хийсэн нь Эрдэнэтчүүдийн  талархлыг хүлээсэн билээ. 2017 оны 12 сард ашиглалтанд орсон “Гэрэлт гудамж” өнөөдөр Эрдэнэтчүүдийн алхах бас очих дуртай газрын нэг болж чадсан. Эрдэнэтээр зочлож буй хүмүүст сонирхуулдаг энэ гудамж гэрэл тавигдсанаас хойш ямар нэгэн засвар огт хийгдсэнгүй 2 жилийн нүүр үзэв. Иргэдийн байнга шахуу зорчдог энэ хэсгийн зам эвдэрч энхэл донхол үүсээд уджээ. Явган хүн алхах зориулалтай тус замаар залуучууд дугуйтайгаа зорчдог. Нялх балчир хүүхдүүдээ дагуулаад явдаг энэ замыг засч сайжруулж өгөхийг иргэд хүсч байгаагаа илэрхийлжээ. Олны хөл хөдөлгөөн ихтэй тус замаар хөгшчүүл явахад хэцүү бас хүүхдээ салхилуулж яваа ээжүүдэд ч хүндрэлтэй байдаг талаар саналаа хэлж байлаа.

Согоот багийн иргэн: С.Дэлгэр

                       Гэрэлт гудамжтай болсон нь сайхан гэвч энэ зам үнэхээр айхтар хагарч гэмтсэн байгаа биздээ. Зөвхөн энэ хэсэгхэн замыг уг нь засаад өгчихвөл сайн л байна. Тэргэн дээр хүүхдээ аваад явдаг ээжүүд лав их хэцүү байгаа харагдсан.

Уурхайчин багийн иргэн: Ц.Солонго

                     Гэрэлт гудамжинд найзуудтайгаа ирэх дуртай. Бид нар найзуудаараа олуулаа алхдаг энэ замыг засаад гоё болгочихвол селфи хийхэд гоё харагдах байхдаа

Уурхайчин багийн иргэн: Х.Ариунцэцэг

                     Хотоос найз нөхөд ирэхээр Гэрэлт гудамжаар авч явах дуртай. Даанч энэ замыг хардаа энхэл донхол болсон байгаа биздээ.Явган хүн ихэвчлэн явдаг бас хотын төв хэсгийн энэ замыг засаад өгчихөөсэй. Хүүхдийн тэрэгтэй явахад аягүй   төвөгтэй  байдаг.

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

zasah heregtei arail bnle

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.