Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдав

   Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит бус хуралдааныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, үг хэллээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" асуудлыг хэлэлцлээ. "Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь байхаар хэлэлцэн баталлаа.

     Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.4.1-т Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд.

Мөн хуулийн 21.4.2-т хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд гэж хуульчилсан байна.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.