АН: Эрх баригч МАН ямарч сэтгэлгүй,чадваргүй ажиллаж байна

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ -ын төлөөлөгчид буюу Ардчилсан намын бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийж шаардлага хүргүүлж буй асуудлаар зарим тайлбарыг хүргүүлсэн юм.

АН-ын бүлгийн дарга ИТХ-ын төлөөлөгч Д.ГАНБОЛД :

Эрх барьж буй Монгол Ардын намаас томилогдсон Орхон аймгийн Засаг дарга, удирдлагуудад ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

1. Орхон аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болох ээлжит хуралдаанаар хэлэлцэх "аймгийн 2024 оны төсөв" батлах асуудлаар энэхүү хэвлэлийн хурлыг зарлаж байна. Өнөөдөр манай Ардчилсан намын бүлэг нь 2020 оноос 12 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сөрөг хүчнээр ажиллаж байна.

Ардчилсан намын төлөөлөгчид бид 2021-ээс 2024 онд Орхон аймгийн хөгжил дэвшилд нэн шаардлагатай, тулгамдсан ажлуудын саналыг иргэдээсээ авч, эрэмбэлэн, төлөөлөгчид санаачлан албан ёсоор Орхон аймгийн Засаг даргад тухай бүр нь хүргүүлсээр ирлээ. Гэвч иргэдээс авсан,төлөөлөгчдийн газар дээр нь ажиллаж судалж, санаачилсан тодорхой ажлын саналууд нь намын ялгавар болон эрх баригчдын ашиг сонирхолын зөрчлөөс болж огт хийгддэггүй нь иргэдийн сонголтыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Одоо 2024 оны аймгийн төсөвт иргэдийн саналууд хэрхэн тусгагдахыг удахгүй хамтдаа харцгаая аа. 2. Өнөөдөр Эрдэнэт хотын иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлууд байна. Тодруулбал, 1. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд Олон жилийн насжилттай орон сууцны хорооллуудын халаалт дулааны асуудал, подвалийн шугам сүлжээний засвар шинэчлэл, хотын болон гэр хорооллын дундах замын эвдрэл гэмтэл, уулзвар гарцуудын нэвтрэх чадвар, авто зогсоолын хүрэлцээний гэх мэт олон асуудлуудыг инженерийн шийдэлд тулгуурлан шийдвэрлэхгүй бол тун удахгүй Улаанбаатарын араас орож хорт утаа, замын түгжрэл, манай хотод нүүрлэн ирж байна.

2. Иргэдийн худалдан авах чадварыг сайжруулах чиглэлээр бодлогоор анхаарах Өдрөөс өдөрт өсөж буй өргөн хэрэглээний барааны үнэ, мөн яг өнөөдөр иргэдийн өмнө тулгарч буй бензин шатахууны хомсдол ЖДҮ бизнес эрхлэгдийг бодлогоор дэмжихгүй гэх мэт олон олон асуудлуудад иргэд маань дарлуулсаар байна. Тэр тусмаа гэр хорооллын иргэдийн амьдрал бүр ч хүнд байна. Түлээ түлшний үнэ өдрөөс өдөрт нэмэгдлээ. -1 шуудай мод 10 мянга, нэг портер мод 650 мянга, -1 шуудай нүүрс 11 мянган төгрөгт хүрчихсэн байна. Мөн гэр хороололд тогны хүчдэлийн уналт, хог ачилт, нийтийн тээвэр, гэрэлтүүлэг, камержуулалт, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй байдал, автозамын хальтаргаа гулгаатай холбоотой олон асуудлуудад иргэд бухимдсаар л байна.

Жишээ нь: Шийдэл хэлхэд Сургууль цэцэрлэгийн дулаан,урсгал засвар,дээврийн засвар гэх мэт тулгамдаж буй асуудлууд дээр нь аймгийн төсөвийн 5% эсвэл 5 тэрбум төгрөг жил бүр шийдвэрлэвэл 2оос 3 жилийн дараа дахин 30 жил санаа зовохгүй болох боломж байна. Эрүүл мэндийн салбарт зайнаас оношлох технологи өргөн нэвтрүүлэх талаар түлхүү төсөв тавих шаардлагатай. Ингэснээр иргэдэд зөв оношилогоо тавиулахад чухал шаардлагатай. Энэ мэт олон шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэхэд 2024 оны төсөвийг чиглүүлэхийг шаардаж байна.

Сүүлийн 7 жилийн туршид, дангаараа МАН Орхон аймагт засаглаж байгаа ч иргэдийн өмнө тулгарч байгаа эдгээр ажлуудыг хийх ямар ч СЭТГЭЛ, ЧАДВАР, хүний нөөцийн БОДЛОГО огтхон ч алга гэдгийг Эрдэнэтчүүд бид бүгдээрээ харлаа. Нийтээрээ горийг нь ч амслаа. Харин МАН-ын том дарга нар зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашигт нийцсэн томоохон төсөл хөтөлбөр тендэрийн ажлуудыг л хийсээр ирсэн.

Тэдний хийж бүтээсэн гэх ажлууд нь баяртайгаар тууз хайчлан эхлүүлдэгч он дамнан үргэлжилж хэд хэдэн тэрбумаар аа үнэ өртөг нь нэмэгдэгч чанар стандартад тэнцэхгүй ажлуудын ард тэр их мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй урсан алга болсоор байна. Үүнтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтангууд ноцтой хэрэгт холбогдсоор байна. Орхон аймаг 2022 онд 189 тэрбум, 2023 онд 293 тэрбум төгрөгний төсвийг баталсан. Сүүлийн 2 жилд гэхэд л "482 тэрбум" төгрөгний төсвийг батласан хэдий ч дээр дурдсан ажлуудыг шийдвэрлэж чадсангүй ээ. Энэ нь аймаг орон нутгийг удирдаж буй МАН-ын дарга нарын ур чадвартай шууд холбоотой гэдгийг хэлэе

Аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг.....

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%