“Эрдэнэт үйлдвэр-45”архивын түүхэн баримтын үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт болно

 Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн асуудалд анхаарлаа хандууллаа.

 Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар баталсан байна. Ингэснээр төрийн өмчит үйлдвэрийн газруудаас Эрдэнэт үйлдвэр хамгийн түрүүнд ирэх оны бизнес төлөвлөгөөгөө батлуулжээ. 2024 оны төсөв, төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор нарийвчилсан төлөвлөлт, тухайлбал худалдан авалт, цех нэгжүүдийн зардал гэх зэрэг тус бүрээр нь төлөвлөгөө боловсруулан, хуульд нийцүүлэн ажиллана гэж Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа мэдээлэлдээ онцлов. Үйлдвэрийн газрын бизнес төлөвлөгөө батлагдсанаар ирэх жилийн хийж хэрэгжүүлэх ажлын цар хүрээ, зорилт тодорхой болж байна.

 Энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу 12 сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн өдөр тохионо. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу 200-300 ажилтан бэлтгэл хангаж буйг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх онцоллоо. Түүхт ойн хүрээнд хоёр өдрийн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр-45” архивын түүхэн баримтын үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёл урлагийн цогцолборт болно. 12 сарын 15-нд Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг ажилтнуудыг алдаршуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Хангарьд паласт болно. Энд үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн 450 ажилтны төлөөлөл оролцох юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%