“Насны хишиг”-т хамрагдах ахмадуудыг бүртгэж эхэллээ

Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгодог. Энэ онд 65 нас хүрч буй, "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах ахмадуудын хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Тодруулбал, 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах талаар ХНХЯ-наас мэдээллээ.  Уг хөтөлбөрт хамрагдах хүмүүс иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.

Бүртгүүлэхэд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болох аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм. Өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%