ЗӨВЛӨГӨӨ: 1-6 сартай хүүхдэд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг дур мэдэн өгч болохгүй

Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаар Хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Энхтөрийн зөвлөгөөг хүргэж байна. 

Тэрбээр хэлэхдээ "Амьсгал дамжуулах зам нь салаалж, мөчирлөсөн мод шиг олон хоолой, гуурсанцраас бүрддэг.

Амьсгалын цочмог, хүнд халдварын улмаас энэ зам үрэвсэж цэр салст их хэмжээгээр хуримтлагддаг. Хуримтлагдсан цэр салст нь агаарын сэлгэцэлд нөлөөлдөг учраас бага насны хүүхэд хүчилтөрөгчийн дуталд орох эрсдэл үүсдэг.

Цэр ховхлох, шингэлэх бэлдмэлийг тодорхой дэглэмийн дагуу хэрэглэвэл үр дүнтэй. Гэхдээ нэгээс гурван сартай нялх хүүхдэд цэр, ховхлох шингэлэх эм бэлдмэлийг зарим тохиолдолд өгөхгүй байхыг сануулдаг.

Хүүхдийн нас бага байх тусам цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг дураараа хэрэглэхгүй байхыг эцэг, эхчүүд онцгойлон анхаарах хэрэгтэй. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг иргэдэд сайтар зөвлөх нь зүйтэй.

1-3 сар хүртэлх, зарим тохиолдолд зургаан сартай хүүхдүүдэд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг хэрэглүүлэхээр бол аль болохоор сэрүүн, хөдөлгөөнтэй байх цагийг нь угтуулж өгөхийг зөвлөе.

Шөнө орой унтах цагаар цэр ховлох, шингэлэх эм бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг сануулдаг.

Хөдөлгөөн багатай үед нь цэр ховхлох шингэлэх эм бэлдмэл өгвөл шингэрсэн цэр нь амьсгалын замын төгсгөлийн нарийн жижиг хэсгүүдэд очиж бөглөрснөөр хүчилтөрөгчийн дуталд оруулах эрсдэл бий. Хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байдаг тул цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэл дээр анхаарах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө. 

"Жоргүй худалдаалдаг учраас иргэд бусдаас сонссон зөвлөгөөг турших эрсдэл нэмэгдэж байна"

Үргэлжлүүлэн "Олон төрлийн цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэл зах зээлд гарч ирсэн байна.

Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлүүдийг жоргүй худалдаалдаг учраас иргэд бусдаас сонссон зөвлөгөөг турших эрсдэл нэмэгдэж байна. 

Гэтэл цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлүүд нь

  • Насанд хүрэгчдэд
  • Хүүхдэд
  • Уушгины сүрьеэ өвчний үед
  • Уушгины архаг хатгалгааны үед
  • Амьсгалын замын архаг бөглөрсөн өвчин эмгэгийн үед хэрэглэх зориулалттай гэх мэтчилэн дотроо маш олон төрөлтэй. 

Эмчийн зөвлөснөөр жорын дагуу хэрэглэх нь туйлын зөв.

Амьсгалын цочмог хүнд халдварын үед зонхилон хэрэглэгддэг зургаан бүлгийн эм бэлдмэлийн зохистой хэрэглээний тал дээр иргэдийн заавал мэдэх ёстой анхааруулга, сэрэмжлүүлгийг зориуд үүгээр хүргэж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
ТАНИЛЦ: Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
2
Танилц: Тавдугаар сарын цаг агаар ямар байх...
3
Н.Азхүү: Эрдэнэт хотын түүхэнд орон сууцанд их хэмжээний гал гарч байсан удаа байхгүй ээ...
4
Х.Нямбаатар: 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот болгоно
5
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
6
Г.Буянхүү: 2А хорооллын төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна
7
"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав
8
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
9
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
10
Номын өргөөг барьж байгуулахад 4.6 тэрбум төгрөг зарцуулсан
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%