Орон нутгийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид наймдугаар сарын 1-ний дотор ажлаасаа чөлөөлөгдөнө

УИХ өнгөрсөн баасан гаригт 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар товлолоо. Уг сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид ирэх наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуульд хуулийн хугацаанд нь багтаан өөрчлөлт оруулж амжаагүй учраас 2020 оны сонгуулийг зохион байгуулсан хуулиар явуулахаар болоод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.