Булган аймаг: Эрүүл шүд аяны хүрээнд сурагчид ангидаа шүд угаах цагтай боллоо

Монгол улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол, “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Монгол улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутаг, сумын түвшинд бий болгохыг даалгасан.

2021 оноос хойш аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн хүрээнд "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" арга хэмжээнд давхардсан тоогоор 17 хүртлэх насны 25029 хүүхдийг хамруулахад шүд цоорох өвчин 90 хувьд илэрсэн нь анхаарал татах асуудал болоод байна.

Иймд өнөөдөр ирээдүйн эрүүл иргэдийнхээ төлөө “Эрүүл шүд” арга хэмжээг ийнхүү эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээ дан ганц эрүүл мэндийн байгууллага хариуцах ажил биш бөгөөд Боловсрол шинжлэх ухааны газар, сургуулийн захирал, багш, ажилчид бүгдийн хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжих юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%