ИТХ хуралдаж, М.Түмэнжаргалыг засаг даргаар дэмжих эсэхийг хэлэлцэнэ

Аймгийн ИТХ энэ сарын 18-ны өдөр хуралдаж, Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт  хотын Захирагчад М.Түмэнжаргалыг  нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.Тэрээр өнгөрсөн 12-р дугаар сард Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авсан бөгөөд томилох асуудал хойшилсоор байсан юм. Одоогоор эрх баригч МАН-ын зүгээс түүнийг Засаг даргад санал болгож байгаа бөгөөд намын бүлэг дэмжсэн гэх. Сонгуулийн цаг хугацаа дөхсөн эгзэгтэй цаг хугацаанд түүнийг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил дээр чамбай ажиллах үүргийг намын зүгээс өгөөд буй. Тэрээр өмнө нь Аймгийн засаг даргын орлогчын ажлыг гүйцэтгэж байсан байна. Одоогоор түүнтэй өрсөлдөх горилогч хараахан гарч ирээгүй байгаа ч нам доторх хагарал засаг даргыг томилох цаг үетэй зэрэгцэн ил гарч гүтгэх харлуулах ажлууд идвэхижиж эхэллээ. Энэ сарын 18 ны өдөр хуралдах хуралдаанаас гарсан  саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж засаг даргыг томилох буюу батламжлах юм.

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

  • 58 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох
  • 58.2. Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.
  • 58.5.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.
  • 58.5.2. санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
  • 58.5.3. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
  • 58.6. энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно гэж заасан байдаг. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%