Хоёрдугаар сарын 24, 25, 26-нд өдрүүдэд амарна

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Энэ хүрээнд бөх барилдахгүй, төрийн болон нутгийн засаг захиргааны байгууллагууд, аймаг, сумын золголт хийхгүй байх юм.

Цагаан сарын баярыг ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч хуулийн дагуу гурав хоног амрах юм. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтад Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Тэгэхээр иргэд хоёрдугаар сарын 24, 25, 26-нд амраад шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 27-ны Пүрэв гарагт ажилдаа орно гэсэн үг

Төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тус өдрүүдэд амарч хариуцлагатай жижүүрүүдийг ажиллуулах чиглэл өгчээ.

Хэрэв амралтын өдрийг шилжүүлэх болбол УИХ-аар хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх учиртай.

Энэ жил хоёрдугаар сар 29 хоногтой буюу өндөр жил. Өндөр жил нь дөрвөн жилд нэг удаа тохиодог бөгөөд ердийн жил нь 28 хоногтой байдаг билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.