Шалгалтаар 5 дэн буудлын үйл ажиллагааг зогсоож насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн этгээдэд хариуцлага тооцжээ

Орхон аймагт дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17, зочид буудлын чиглэлээр ажилладаг 38 тусгай зөвшөөрөлтэй ААН байгууллага байдаг. Өнгөрсөн жил 17 байсан дэн буудлын тоо 5 аар буурсан нь өнгөрөгч 2019 онд 5 дэн буудлын үйл ажиллагааг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласны үр дүн юм. Дэн буудал ажиллуулах ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандарт буюу 2007 онд баталсан стандартыг өнөөдрийг хүртэл баримталж ирсэн.

Түүнчлэн энэ стандартаар "Guest House" буюу зөвхөн гадаадын жуулчин хүлээж авах үйлчилгээний эрхийг олгодог гээд учир дутагдалтай, шинэчлэх шаардлагатай зүйлс олон байгааг салбарынхан шалгалт хийх явцад тайлбарласан байдаг.Стандарт шаардлага хангаагүй шалгалтанд бүдэрсэн дэн буудлуудад дараах нэр бүхий газрууд багтжээ “Дархан” “Мөнх-наран”  “Ундрам” “Аян” “Од” эдгээр дэн буудлуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Ажлын хэсгийн дүгнэлт судалгаанд  17 дэн буудал хамрагдсан үүнээс 11 дэн буудал орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг бол  гэр хорооллын нутаг дэвсгэрт 5 дэн буудал ажилладаг эдгээрээс 8 дэн буудал стандарт хангасан байв.Дэн буудлуудад гардаг нийтлэг зөрчил бол насанд хүрээгүй хүүхдэд үйлчилэх архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчилдэг зэрэг ноцтой зөрчилүүд өнөөдөрч байсаар байна. Ажлын хэсгийн шалгалт хийх явцад “Шүр” дэн буудал насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж байсныг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Сэтгүүлч: Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.