“Евро Эко Төгөл” хорооллын хүүхдүүд "ЦЭЦЭРЛЭГ" нэхэж байна

“Евро Эко Төгөл” хороолол төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг өнгөрсөн 2019 онд шинэчилсэн 2012 онд эхэлсэн  тус төслийн хүрээнд  нийтдээ 3474 айлын орон сууц 280 хүүхдийн хоёр цэцэрлэг, 1100 хүүхдийн сургууль, худалдаа, үйлчилгээний төв ашиглалтад орох ёстой гэж анх гэрээг үзэглэсэн байдаг. Төслийн гэрээ урьд нь хоёр удаа шинэчлэгдэж өөрөөр хэлбэл хоёр засаг даргын нүүр үзчихсэн Ингэхдээ тодруулбал гэрээг шинэчлэх  бүрт  орон нутгийн иргэдэд ашиггүй заалтууд нэмэгддэг байв. “Хороолол төлөвлөгдсөн газарт буюу Цагаанчулуут багийн 49-52 гудамжинд оршин сууж буй айлуудыг дахин төлөвлөлтөнд хамруулах хугацаа хойшилсоор ирсэн төдийгүй мөн нийгмийн дэд бүтцийн ажлуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Их хаадын цуваа” компани гүйцэтгэдэг байсан юм. Эдгээр асуудлуудыг судлаж үзсэнээр  гэрээг шинэчлэн байгуулахдаа иргэд, орон нутагт ашигтай байдлаар шийдсэн нь цэцэрлэг сургууль барих газрын төр эргүүлэн авсан явдал.

Түүнээс гадна тус төслийг хэрэгжүүлэгч талаас орон нутгийн төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэжээ. Шинэчилсэн гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан, Чех Улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлэхийн тулд Орон нутаг газрыг үнэ төлбөргүй олгож, инженерийн шугам сүлжээний зардалд улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулсан гэтэл 8 жилийн нүүр үзсэн тус хороололд оршин сууж буй иргэд хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулах тал дээр асуудал дэвшүүлсэн хэвээр байгаа юм. Гэрээг шинэчлэхдээ цэцэрлэг сургуулийн газраа авчихсан учир төр өөрийн хөрөнгөөр энд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ.

Орон сууцжуулах төсөл нэрээр аймаг орон нутгаас 7га газар авсан  хөрөнгө оруулагч  Чех Улсын “FINE EP” компани гүйцэтгэгч  “Их хаадын цуваа” ХХК өнөөдөр ашгаа нэгт тавьж оршин суугчдын асуудлыг хоёрт тавьсан нь зарим жишээгээр харагдах энэ нь үйлчилгээний байгууллага байхгүй автобуссын зогсоолыг шийдээгүй хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу ТОМХОН зайнд хийгээгүй авто машины зогсоол гражуудыг 100 хувь шийдвэрлээгүй гэх зэрэг нийтлэг асуудлууд бий.

Анх төсөл хэрэгжих үед 1мк- үнэ 1сая 350 мянган төгрөг байсан бол өнөөдөр энэ ханш нэг дахин нэмэгдсэн.Тус хороололын оршин суугчид СӨХ-гоороо  дамжуулан “Их хаадын цуваа” ХХК  болон Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт  хүсэлт гаргаж цэцэрлэг барьж өгөхийг шаарджээ.

Учир нь ашиглалтанд орсон 6 ширхэг 9 давхар бүхий орон сууцны нийт 270 өрх айлын сургууль,цэцэрлэгийн насны 380 гаруй хүүхдүүд байгаа тул эхний ээлжинд цэцэрлэгийн насны 190 гаруй хүүхдийг шинэ цэцэрлэгт хамруулж өгөхийг  хүссэн байна. Төр мэдэлдээ авсан 3га газарт 550 хүүхдийн сургууль, хоёр  280 хүүхдийн  хоёр цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа ч  энэ оны төсөвт цэцэрлэг барих төсөв хөрөнгө  огт суугаагүй гэв.Төсөл анхнаасаа  дэд бүтцээ төрөөр  даалгах гэрээг хийж дээр нь газраа үнэгүй авсан гэтэл заасан хугацаандаа цэцэрлэг,сургууль бариагүй эцэстээ төрд буцаагаад газрыг нь өгсөн нэрээр хариуцлагаас бултчихсан. Энэ бүхнээс харахад ашиг харж ажлаа эхэлж хуулийн цоорхой ашиглан цаг хугацаа хожсон болж таарч байна. Төслийн хүрээнд цаашид Цагаанчулуут багийн  49-52 гудамж дахин төлөвлөлтөнд орно. Ингэснээр нийтдээ 3474 айлын орон сууц баригдаж давхар худалдаа үйлчилгээний цогцолбор ашиглалтанд орох ёстой. Харин оршин суугчид нялх балчир үрсээ сурч хүмүүжих орчин нөхцөлөөр хурдан хугацаанд хангаж өгөхийг хүссээр байна. 

 

Т.Атарбаяр 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

зөв зөв цэцэрлэг хурдан барьж өгөөч

ээж

2023-01-04 13:30 | 43.231.113.120

6 ширхэг 9 давхар байрнаас гадна, 13 давхар байрууд ашиглалтанд ороод хүүхдүүдийн тоо 2 дахин нэмэгдчихсэн бгаа. Хүүхдүүдээ 4 зүг 8 зовхист тал тал тийш нь зөөж байна. Арай дэндүү юмаа.

Оршин суугч

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
6
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%