Орхон аймгийн иргэн "Х": Хүүхэд гаргахаас айдаг хожим ээж нь биеэ үнэлэгч байсан гэж мэдвэл гутамшиг...

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний мэргэжил гэгддэг биеэ үнэлэлт техник технологийн эринтэй хөл нийлүүлэх болсноор ид цэцэглэн хөгжиж байна. Зөвхөн АНУ-д  жилдээ 15-25 насны 10 сая гаруй охид, бүсгүйчүүд өдөр бүр вэб камер, гар утас зэргийг ашиглаж биеэ үнэлдэг. Үүнээс хэд дахин олон тооны эрчүүд энэ төрлийн үйлчилгээг тогтмол хүсэмжилдэг гэж "Time” сэтгүүлд бичсэн байна.Хөл хорио тогтоосон энэ үед бие үнэлэлт гэх зүйл нууц хэлбэрт илүү өргөжин тэлсээр...

Эрдэнэт хот хэдийгээр жижиг газар гэгддэг ч биеэ үнэлэгч “НУУЦЛАГ” охид эмэгтэйчүүд нэмэгдсээр байна. Бид  хүсэлт тавьсаны дагуу өөрийгөө  “Х”. хэмээн танилцуулсан эмэгтэйтэй цөөн хором ярилцлаа.

-Таны бодлоор биеэ үнэлэх нь ажил мөн үү?

-Хуулиар биеэ үнэлэх нь ажил гэж заагаагүй болохоор  би ажил гэж хэлэх эрх байхгүй. Хүн үүссэн цагаасаа л хүн хүнтэйгээ бэлгийн хавьталд орсоор ирсэн Олон нийт шигшээд байдаг бэлгийн харилцаа зүгээр  мөнгө олдог арга болсонд л дургүйцдэг болохоос хүний эрх шүү дээ.Мэдээж би таньд өөрийгөө зөвтгөх хариулт л өгнө ш дээ уучлаарай энэ гэхдээ миний хувьд ажил Бид биеэ үнэлсэн мөнгөөрөө өөрийгөө болон гэр бүлээ тэжээж байна. Хэрвээ бид ингэж хөдөлмөрлөхгүй бол хэн ч бидэнд мөнгө өгөхгүй. Тиймээс энэ бол ажил. Үүнийг нийгэм хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ ил гардаггүй л болохоос бараг ихэнх эмэгтэйчүүд нууцгүй хэлэхэд тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг авдаг хүнтэй л байгаа ш дээ ил байдаг бид л хараалгадаг болохоос

-Биеэ үнэлэлт дэндүү залуужсаар байна. Энэ харамсалтай биш гэж үү?Нууц биш бол чи хэдэн настайдаа биеэ үнэлж эхэлсэн бэ?

Нуух юу байхав дээ нэр ус ил тод биш юм чинь анх 19 настай байхдаа л эхэлсэн хөдөөнөөс Эрдэнэтэд орж ирсэн л дээ элдэв ажил хийх гэж оролдоод эцэстээ ийм зам сонгосон бараг 8 жил болсон байна.Охидууд оюутан болж эхлээд гэрээсээ хол  ихэнх нь мөнгөтэй ах нарын өвөрт орчихдог гоё хувцас авч өмсөх хэрэглээгээ хангах гэж л тэр охидууд юу ч болоогүй юм шиг биеэ үнэлдэг болсон би гол нь өвчих авчихгүй л байгаасай гэж айдаг. Эрчүүд муухай ш дээ бэлгэвч бараг л хэрэглэхийг хүсдэггүй.Заримдаа би шууд хэлдэг айлгах гээд би өвчтэй үрэвсэлтэй тиймээс хамгаалалт хэрэглэе гэж хэлэхээр айдаг. /Инээв/

-Хаанаас харилцах хүнээ олдог бэ?  Эрдэнэт жижиг газар гудамж талбайгаар лав явахгүй байх
Яалаа гэж эгч минь дандаа утсаар одоо бүүр амар чатаар би бол ер нь байнгын шахуу хүмүүстэй ихэвчлэн хөдөө дагаад явчихдаг. 

Эрдэнэт жижиг учраас ихэнхдээ ийш тийшээ явдаг гэх үү дээ амралтын өдрөөр завгүй их ажилтай байдаг бусад өдрүүдэд завтай байдаг.

-Чи айдаггүй юм уу?  Танихгүй хүн  дагаад хаашаа ч хамаагүй явахаас...

Эхлээд айдаг байсан тэгээд найздаа дандаа мессэж үлдээдэг байлаа. Ийм хүмүүстэй ийшээ явлаа гээд ер нь тэгээд айхгүй байхыг хичээдэг байнга айгаад байвал ажил олдохгүй шүү дээ. Эрдэнэт жижиг газар учраас харьцангуй гайгүй ээ найздаа одоо ч гэсэн байнга хэлдэг хэвээрээ байгаа та санаа зоволтгүй ээ.

-Өөр ажил мэргэжилтэй болоод сайхан хань, үр хүүхэдтэй болж  амьдрах юмсан гэж бодож байсан уу?

Би нэг залууд  маш ихээр дурлаж байсан үхтэлээ дурлаад бараг л амиа хорлое гэж бодож явсан удаа бий. Даанч тэр залуу гэр бүлтэй байсан хэдийгээр би биеэ үнэлдэг ч гэсэн хүний амьдрал сүйтгэх хүсэл байгаагүй ээ?

Намайг хаясан би бүх зүйлээ түүнд  зориулдаг байсан.Одоо дурлаж хайрлахаас айдаг хаях байх гээд бас хүүхэдтэй боллоо гэхэд ээж нь биеэ үнэлдэг байсан гэвэл гутамшиг тиймээс үнэндээ айгаад хүүхэдтэй болж чаддаггүй.  /Уйлав/

-Ар гэрийхэн чинь чамайг мэддэг үү?

Би доороо 3 дүүтэй 2 эрэгтэй  нэг эмэгтэй дүүтэй одоо манай бага дүү жижигхэн 5 настай хөөрхөн зулзага байгаа мэдээж ээж минь огт мэддэггүй .Би гэрээсээ тусдаа амьдардаг хойд аавтай учраас хамт байхыг хүсддэггүй. Нэг удаа хэдэн хүмүүстэй явж байтал хойд аавтай жаахан согтуу таарсан тэрийг ээжид очоод хэлсэн байсан. Ээж минь үргэлж сайн хүнтэй таарвал суугаарай гэж гуйдаг хааяа ээжийгээ өрөвдөөд их уйлдаг миний хамгийн ихээр гэмшиж гутардаг зүйл ээж минь охиноо мэдчих вий гэхээс маш айдаг. Хэрвээ тийм  өдөр ирвэл би амиа хорлох байх. Та нээрээ  намайг дуу хоолойгоор бол гаргахгүй биз дээ хүмүүс таних вий дээ

-Хүн амьдралдаа алдаж болно алдаа бүхэн муу муухай зүйл биш тиймээс хүний  сайн эхнэр хүүхдийн сайн ээж болж заавал амьдралаа өөрчлөөрэй

Хүмүүс одоо муулах байхдаа албатай юм шиг ийм заваан ажил хийчихээд юунд гайхуулдаг юм бэ? Нийгмийн хог шаарнууд гэх байх манай улсад л ингэдэг болохоос гадны улс орнуудад хүлээн зөвшөөрчихсөн юм байна лээ.

Манай нэг найз охин Сингапурт амьдарч байгаад ирсэн биеэ үнэлэх үнэлэмж нь хүртэл өөр хүний эрхийг дээдэлсэн сайхан санагдсан. 

Энэ хөл хорио дуусахаар би гадагшаа явж амьдрана гэж бодож байгаа тэндээ л нөхөрт гарна даа эгчээ нэр сайн нууцлаад өгөөрэй.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

даанч дээ угаасаа ийм эмэгтэйчүүд олширсон авдаг эрчүүд нь тэнэг

Бүү

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Архичин хүнийг муу хүн биш өвчтэй хүн гээд хүндэлдэг улс олон

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Улс орон олон

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.