УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодроход ердөө 10 хоног үлдлээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, санал авах өдрийг УИХ-ын тогтоолоор батална хэмээн заасан байдаг. Энэ дагуу 2020 оны сонгуулийг нийслэлд 9 тойрог, 24 мандат, орон нутагт 20 тойрог, 52 мандаттай явуулах бөгөөд санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ны Лхагва гарагт байхаар тогтсон билээ. Ийнхүү тойрог, мандатын тоо болон санал авах өдрийг тогтсоноор сонгуулийн бэлтгэл ажлууд шат дараалалтайгаар явагдах юм. Эдгээр ажлын хуулийн хугацааг танилцуулж байна. 

Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, СЕХ-нд хүргүүлэх аж. 

Үүний дараа буюу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ. 

Ийнхүү СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллааг эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэр дэвшигчид ч мөн адил санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлэх ажиллааг эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заажээ. Одоогоор нам эвсэлүүд болон бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн иргэдийн матеирал СЭХ очсон байна. Нам эвсэлүүд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа ердөө 11 хоног үлдээд байна.Тодруулбал 5-р сарын 16 ны өдрийн байдлаар нэр дэвшигч нар олон нийтэд ил болно гэсэн үг. Бие даан нэр дэвшигч нарын хувьд 801 хүнээс гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх шаардлагатай.Хэрвээ дээрх тоог батлаж чадаагүй тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэж авахгүй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.