"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Зөөврийн хоолыг тоноглосон "АВТОБУСААР" түгээх туршилт хийгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдынхаа нийгмийн асуудал, эрүүл мэндэд онцгой анхаарал тавин, шат дараатай арга хэмжээ авдаг. Эдгээрийн нэг нь ажилчдын халуун хоолны асуудал юм.

Хүдрийн ил уурхайн ажилтнуудад тулгарч байсан зөөврийн хоолыг тусгай тоноглосон автобусаар түгээх ажлыг өнөөдөр туршилтаар зохион байгуулжээ.Тус ажлыг уурхайчид цаг үеэ олсон  шийдвэр хэмээн хүлээн авчээ.

Зөөврийн хоолоор үйлчлэх, түгээхэд орчноос хамааран тулгардаг байсан маш олон хүндрэлийг шийдвэрлэж, тав тухтай орчинд хооллох боломжийг бүрдүүлсэн томоохон шийдэл болно гэж үйлдвэрийн ажилчид  үзэж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт 6700 орчим ажилтан, ажилчид ажиллаж байгаагаас хүнд нөхцөлд буюу үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж буй 5000 гаруй уурхайчид үнэ төлбөргүй халуун хоол иддэг.

Тэдэнд халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан "Хаан хүнс", "Таятан фүүдс"зэрэг компаниуд 1, 2 дугаар хоол, зууш, халуун цай, ундаар  үйлчилж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэр Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын нийтийн хоолны хэсгийнхээ катерингаар 1000 гаруй уурхайчдад 6 нэр төрлийн сонголт бүхий халуун хоолоор үйлчилгээ үзүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.