Амны хаалтгүй ард иргэдтэй уулзаж яваа нэр дэвшигчид “хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан“ үндэслэлээр торгуулах хуулийн заалттай

  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Маск зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ. Бид эрсдэл дунд байна. Маскаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна" хэмээн өдөр бүр  хэлж сануулсаар байгаа энэ цаг үед сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхлэхтэй зэрэгцэн амны хаалт зүүх байдал эрс назгайрч улс төрчид өөрсдөө иргэдээсээ илүүтэй амны хаалтгүй тэдэнтэй уулзалт зохион байгуулж байгаа явдал нь онцгой дэглэмийн үед ард иргэдийнхээ өмнө хариуцлагагүй хандаж байгааг илтгэж байна. Онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед сонгуулийн сурталчилгаа явуулах журмыг батласан амны хаалт зүүх гэдэг үг эхний эгнээнд яваа харагдсан гэтэл хэрэгжүүлэх ёстой нэр дэвшигчид зах худалдааны төвөөр хээв нэг амны хаалтгүй  ард иргэдтэй тэвэрсэн тэврэлдсэн явааг юу гэж ойлгох бэ? Амны хаалт зүүгээгүй иргэнийг 150 орчим мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалтыг гаргаж тавьсан улс төрчид нь өөрсдөө энэ хуулиа зөрчөөд байна.Хөл хорио тогтоосон үед  маск зүүхгүй байгаа иргэдийг торгох  хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болсон шүү дээ.

Жирийн нэгэн иргэн хуулиа дээдлээд ард түмнээ хүндлээд амны хаалтаа тогтмол зүүгээд явж байхад тэдэнд яагаад хууль дүрэм үйлчилэхгүй байна вэ? Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэн нэг хүний хэнэггүй үйлдлээс болж нийтээрээ хохирохыг үгүйсгэх аргагүй тйимээс гадуур сонгуулийн сурталчилгаа нэрээр журам зөрчөөд дураараа авирлаж яваа нэр дэвшигчдээ зөрчлийн тухай хуулиар амны хаалт зүүгээгүй гэдгээр нь торгож хариуцлага хүлээлгэнэ үү? Эрдэнэтийн иргэдийн эрүүл мэндийн эсрэг санаатай хохирол учруулах эрсдлийг тэд үүсгээд байна.Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авч ард иргэдэд үйлчилдэг хууль уу аль эсвэл гэдгийг нотлож өгнө үү?

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

yuuuu

zzz

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.