Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна.

Үүнээс:

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,  “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана  гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Маргааш буюу 6-р сарын 18 ны нислэгт БНСУ-д байгаа Монголчууд ирнэ Үүнд өндөр настай хүндэтгэн үзэх шалтгаантай эрүүл мэндийн шалтгаантай  болон хараар ажиллаж амьдарч байгаа баригдсан буюу түр саатуулах байранд байрлаж байсан 70 орчим иргэн эх орондоо ирэх юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.