ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирус улирлын томуугийн вирус шиг дулаан цагт намжиж алга болохгүйг анхааруулсаар байна

Пүрэв гарагт БНХАУ-д 32 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 28 нь дотоодын, дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Дотоодын халдварын 28 тохиолдлын 25 нь Бээжин хотод бүртгэгдсэн байгаа юм.

Түүнчлэн шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол тус улсад өчигдөр нэмж бүртгэгдсэн тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Зургаадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсанаас хойш Шинфади хүнсний захаас эх уурхайтай тохиолдлын тоо 183 болжээ.

Бээжинд гарсан халдварыг бусад орон нутагт зөөвөрлөгдөх эрдлээс сэргийлж, Бээжин хотоос гарах зорчих хөдөлгөөнд зарим шаардлагыг нэвтрүүлсэн байна.

Тухайлбал, Бээжингээс гарах иргэд заавал нуклейн хүчлийн шинжилгээн хийлгэж, сөрөг гэсэн гэрчилгээг үзүүлж байж орон нутгийн галт тэргээр зорчих аж.

Гэхдээ гэрчилгээ нэг долоо хоногийн хүчинтэй байх юм.

БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор шинээр 49 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 32 нь дотоодын халдвар байжээ.

Мөн шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 26 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн бол Тэжонь хотод дахин зургаан тохиолдол нэмэгдсэн байна. 

Харин гаднаас 17 тохиолдол тус өдөр зөөвөрлөгджээ.

Пүрэв гарагийн байдлаар,

  • Сөүл хот орчмын жижиг сүмүүдээс үүдэлтэй халдварын тохиолдол 119
  • Гэрийн хүргэлтийн үйлчилгээнээс халдвар авсан хүний тоо 180-д хүрээд байна.

БНСУ-д халдварын шинэ голомтууд илэрч, тохиолдлууд нэмэгдсээр байгаа нь вирусийн тархалтад цаг агаарын дулаан байдал нөлөөлөхгүй байгааг харуулж байна хэмээн БНСУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс анхаарууллаа.

Зуны амралтын улирал ирсэн учраас хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр халдварын тархалт өсөж байгаа тул аль болох олноороо зорчихгүй байх хэрэгтэй.

Мөн хүн олноор байсан газар задгай талбайд ч халдвар авах эрсдэл байгаа тул амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатайг ард иргэддээ сануулжээ.

Амны хаалтгүйгээр хүнтэй ойрын зайнаас харилцах нь халдвар тараах, халдвар авах эрсдлийг бий болгох тул хамт хооллох үедээ ч зайтай суух болон бага ярих шаардлагатайг мөн анхааруулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.