"ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР" дээд сургууль бакалаврын элсэлтийн бүртгэл явагдаж байна

.Элсэлттэй холбоотой мэдээллийг: http://erdenetis.edu.mn/

ХУГАЦАА: 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:

Уул уурхайн машин тоног төхөөрөмж чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбаруудад (уул уурхайн компаниудад) ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, зохион байгуулах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх, уул уурхайн үйлдвэрийн нөхцөлд тохируулан машин тоног төхөөрөмжийг харьцуулан зөв сонголт хийх, гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох засварлах, хэмжилт, тохиргоо хийх, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, зохион бүтээх, засварлах/ чадваруудыг эзэмшсэн уул уурхайн инженер-механик болно.

Мэргэжлийн зориулалт:

Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, оношлогоо хариуцсан инженер.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Уул уурхайн машин тоног төхөөрөмж чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбарт (уул уурхайн компаниудад) ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн зохиостой ашиглалт (засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, эвдрэл гэмтлийг илрүүлэн оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх) болон эдрэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх (тоног төхөөрөмжүүдийн харьцуулалтын тооцоонд үндэслэн зохистой сонголт хийх, ашиглалтын нөхцөлд тохирсон шинэ машин, механизм зохион бүтээх гэх мэт) чадваруудыг эзэмшсэн, нийгэм болоод салбарын хүрээнд хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан, бие болоод сэтгэлийн зөв төлөвшил бүхий уул уурхайн инженермеханик болно.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

 

  • Үйлдвэрлэлийн аль ч салбарт машин тоног төхөөрөмж ашиглагддаг бөгөөд тэдгээрийн хэвйин ажиллагаа, ашиглалтын хариуцах нь механик инженерүүдийн үндсэн үүрэг болно.
  • Тоног төхөөрөмжийн хэвийн ашиглалтыг тогтмол хянахын тулд байнгын шинийг эрэлхийлэгч байх, насан туршын суралцах чадвартай, аливаа асуудалд зөв дэс дараалалтай ханддаг, өгөгдсөн материалд дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргадаг байх чадвар шаардагддаг.

 

Ажлын байр :

 

  • Хөдөлгүүрт машин, тоног төхөөрөмжийн механик болон оношлогооны инженер
  • Суурин тоног төхөөрөмжийн механик болон оношлогооны инженер
  • Хүнд машин механизмын механик инженер /Wagner Asia, Monnis, MCM/
  • Хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хариуцсан механик инженер /АПУ, MSC/
  • Зам, барилгын машин механизмын засварын инженер
  • Механикийн чиглэлээр их дээд сургуулийн багш
  • Судалгаа шинжилгээний ажилтан
    • Тоног төхөөрөмжийн сонголтын ТЭЗҮ
    • Оношлогооны инженер

 


АВТО ИНЖЕНЕР

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:

Автомашин ашиглалт, авто аж ахуй мэргэжлийн чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой салбаруудад ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /автомашин, түүний агрегат системүүдийн бүтэц, ажиллагаа, ашиглалт, засварын тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг зурах, уншиж ойлгох ашиглах/ чадваруудыг эзэмшсэн авто тээврийн инженер болно.

Мэргэжлийн зориулалт:

Автомашины техникийн үйлчилгээ, засварын газруудад механикч инженерээр ажиллах, тээвэр болон замын хөдөлгөөн зохион байгуулах байгууллагууд, төр захиргааны байгууллагуудад ажиллах.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Автомашины зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагаа болон түүний ашиглалтын талаарх өргөн мэдлэгтэй, автомашинд техникийн үйлчилгээ, засварыг технологийн дагуу хийх, автомашины оношлогооны болон засвар, үйлчилгээний тоног төхөөрөмжийг ашиглах, авто үйлчилгээний газрын төсөл зохиох, замын хөдөлгөөний нөхцөлтэй уялдуулан замын хөдөлгөөнийг осолгүй зохион байгуулах зэрэг чадварыг эзэмшсэн байна.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

Мэргэжилтэн нь тухайн мэргэжлийн хүрээнд тулгарсан асуудлыг мэдэрч шийдвэрлэн хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцдог бүтээлч, хамтач, үйлчилгээний соёлтой, мэргэжилээ бие даан дэвшүүлэн сурч чаддаг, үнэнч шударга, зарчимч байх шаардлагатай.

Ажлын байр :

 

  • Автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг бүх төрлийн байгууллага, компаниуд, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд /Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэр / гэх мэт
  • Автотээврийн үндэсний төв;
  • Зорчигч тээврийн нэгтгэл болон бусад тээврийн байгууллагууд;
  • Автомашины дистрибьютер компаниуд /Тоёота, МСМ, Хьюандай/
  • Барилга, замын компаниуд;
  • Замын цагдаагийн газар, батлан хамгаалах салбар зэрэг хүчний байгууллагууд;
  • Автомашинтай холбоотой мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, курс, судалгаа шинжилгээний
  • байгууллагуудад ажиллах боломжтой
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
6
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%