Иргэдийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоож хэвийн явуулж эхэллээ

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараах өдрөөс сэргээнэ гэсэн байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсоогоод байсан юм. Тэгвэл тус хязгаарлалт зургаадугаар сарын 25-ны өдрөөс цуцлагдаж, хэвийн боллоо. Ингэснээр иргэд шилжилт хөдөлгөөнийг хэвийн үргэлжүүлэх боломжтой болов.

Тун удахгүй болох  орон нутгийн сонгуулийн санал авах өдөртой холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг ирэх наймдугаар сарын 16-наас 10 дугаар сарын 16-ныг хүртэл дахин зогсоох магадлалтай.Шилжилт хөдөлгөөн хязгаарлах эсэхийг хуулийн дагуу олон нийтэд зарлах юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.