Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан Б.Мөнхтуяа БНСУ-д эмчлүүлсэн ч өвчин нь хүндэрсэны улмаас таалал төгсжээ

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан Монголын олон мянган сайхан ээжүүдийн нэг Б.Мөнхтуяа таалал төгсжээ. Тэрээр өнгөрсөн саруудад БНСУ-д хавдарын хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд БНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирээд байсан бөгөөд 21 хоногийн тусгаарлалтанд байх үедээ өвчны улмаас таалал төгсжээ.

Тэрбээр 2015 онд хөхний хорт хавдар гэх онош сонсож, хагалгаанд орсон бөгөөд жил орчмын хугацаанд химийн эмчилгээ хийлгэн, эрүүл болж, үрийн зулай үнэрлэсэн. Гэвч 2019 онд тавдугаар сард хэвлий хэсэгт хорт хавдар үүсэж, хагалгаанд орж, эдгэрсэн боловч түүний нугасны Т1,2,3, L3,4,5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдрууд үүссэн юм.

Түүний хувьд   өөрийн хүсэл мөрөөдлийг орхихгүйгээр хүүхдийн гэрэл зургийн студи байгуулж, хүүхдүүдэд зориулсан "Шидэт хуудас" ном хэвлүүлж үлгэр жишээ амьдралыг бусад үзүүлсэн билээ.Халуун сэтгэлт монголчуудын өгсөн хандив тусламж түүнд сэтгэлийн их хүч хайрлаж байсныг тэрээр үргэлж нүүр номоороо дамжуулан илэрхийлдэг байлаа.Гэр бүл хайртай дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье

Erdenetlife.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.