Танилц: ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хэн хэн ажлаа өгөв

Монголчуудын ажил, амьдралд сонгууль тун чухал нөлөөтэй. Иргэд нь дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн үеийг ашиглан тал бүрийн ашигтай ажиллах боломж хайдаг. Ах дүү амраг садан хуурай нойтон ах эгчийгээ гишүүн юмуу төлөөлөгч болгохоор зүтгэх ажлын байр амласан зүйлсийг нь бодит болгохын тулд сонгуулиар дэмжиж ажиллах .Энэ үер ялангуяа орон нутаг нь зам харгуйгаа засуулах, худаг гаргуулах, сургууль, цэцэрлэг бариулах зэрэг том, жижиг бүтээн байгуулалтаа сонгуулийн үеэр ашиглалтад оруулж авахгүй бол дараагийн сонгуулийг хүлээхээс аргагүйд хүрдэг. Сонгуулиас сонгуулийн хооронд өрнөдөг амьдрал нэг иймэрхүү  үргэлжилсээр...

Зунжин сонгуулиар амьсгалсан бид  Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага ИТХ-ын ээлжит сонгуульдаа анхааралаа хандуулахад ердөө  2 сарын хугацаа үлдлээ.

Хуулинд заасны дагуу ИТХ-д нэр дэвшихээр горилж буй эрхэмүүд төрийн албанд ажиллаж яваа бол үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой.

Энэ хуулинд зохицуулагдсан зарим зүйл заалт ч бас бий.Ямартай ч улс төрийн албан тушаалтангууд ажлаа хийсээр нэрээ дэвшүүлэх эрхтэй.Энэ удаа эрх баригч намын хэлтэс агентлаг хариуцсан хурган дарга нараас хэн хэн ажлаа өгч сонгуульт ажилдаа бэлтгэхээр зэхэж буйг сонирхолоо.2016 онд 33 суудлаас 30 суудлыг нь авч олонхи болсон эрх баригч МАН-аас өнгөрсөн 4 жилд ажилласан ИТХ-ын хурлын төлөөлөгч нарын 70 орчим хувь нь эргэн нэр дэвшихээр битүүхэн бэлтгэлээ базааж эхэлсэн гэх мэдээлэл байна. Орон нутагт өрсөлдөхөөр 11 нам эвсэл мөрийн хөтөлбөрөө өгчихсөн дээр нь нэмээд 70 гаруй бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлсэн эндээс харвал  орон нутагт ширүүн өрсөлдөөн өрнөх нь тодорхой байна..Сонгуульд өрсөлдөхөөр хуульд заасны дагуу 8-р сарын 1 нээс ажлаа өгсөн зарим дарга нарын нэрсийг тодрууллаа.Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал өнгөрсөн 6-р сард ажлаа өгсөн Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга Х. Мөнх-далай "Эрдэнэт ус" ОНӨК-ын дарга Х.Бүүвэйбаатар, Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр, "Монгол шуудан" ХК-ын салбарын захирал Ц.Алтаншагай, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С. Баяржаргал, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж ОНӨГ-ын дарга Х. Оюун-эрдэнэ  гээд олон дарга нарын нэрс хөвөрнө. 

 Аймаг сумын ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 28,4,3т заасан хэсэгт хамаарахгүй зарим салбарын дарга нарыг ажлаа үргэлжүүлэх боломжтой гэсэн байна. Иймээс дарга нар ажлаа амжуулангаа сонгуулийн ажилдаа орох боломжтой гэсэн үг.

Эдийн засгийн чадамж , хөгжил, хүн ам зэрэг давуу тал ихтэй Эрдэнэтийг сонирхож орон нутгийн эрх мэдлийг авахаар санаархсан улс төрчид энэ намар ахиад л бидэнд хайр зарлах нь ээ.

Ялагдал хүлээсэн Эрдэнэтийн АН -ыхан чимээ анир ч алга ямарч байсан 35 нэр дэвшигчээ тодруулах нь ойлгомжтой.Харин эрх баригч намын горилогчид баг, тойргоо услаад завгүй гүйж яваа сурагтай. Эрдэнэтийн МАН-ыг намын дарга УИХ-ын эрхэм гишүүн Д.Батлут удирдан зохион байгуулж баг хамт олноо ИТХ-ын сонгуульд сойх сураг дуулдана. Гэтэл баруун жигүүрээс бие даагчдын бас нэгэн багийг  УИХ-ын эрхэм гишүүн Н.Алтанхуяг авч орохоор бэлтгэж буй гэх мэдээлэл байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Юм хийдэг хүн л хэрэгтэй

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

batlut baga avad yvul yalna ni todorhoi doo

neree helehgui

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.