"БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 76 настай иргэн зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар"

ЭМЯ-ны яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдварын улмаас 22 хүн эмчлүүлж байгаа. Өнөө өглөө 08:20 минутад 30 настай эх амаржиж 3,200 грамм жинтэй хүү мэндэлсэн. Эх хүүхдийн биеийн байдал сайн байна.

ХӨСҮТ-д байгаа 25 настай жирэмсэн эхийн биеийн байдал маш хүнд байгаа. Тухайн өвчтөнд халдварын эсрэг эмчилгээнээс гадна ураг хамгаалах эмчилгээг хийгээд явж байна.

Цэргийн төв эмнэлэг дээр 195 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Маш хүнд хоёр хүний нэг нь 51 настай эрэгтэй хүн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар эдгэрсэн нь тогтоогдсон. Харин үндсэн онош буюу зүрхний шигдээс, тархины судасны хатууралтай гэсэн оношоор биеийн байдал нь маш хүнд байгаа. Бид Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтарч ангиографийн эмчилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

Дараагийн хүн нь 53 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд зүрхний хэм алдалттай, чихрийн шижин, уушгины өвчлөлтэй эмчилгээ хийлгэж байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд 194 хүн байгаагаас 102 нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үндсэн өвчнөөрөө 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өчигдөр тус эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байсан 76 настай иргэн эндсэн. Тухайн иргэн цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар. Тухайн хүний биеийн байдал маш хүнд байсан учраас шилжүүлэхгүй үндсэн оношоор нь эмчилж, халдвартай эмч нар очиж зөвлөгөө өгсөн.

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 23 хүүхэд, 25 сахиур эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Одоогоор тэдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй байна" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.